Улсын драмын эрдмийн театрт "Сонгодог жүжгийн өдрүүд" эхэлж байна. Өнөөдөр 18:00 цагт "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжиг тайзнаа амилна. Энэхүү жүжигт соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Баясгалан /Антония эхнэр/, залуу жүжигчин Э.Тодгэрэл /Мамбретто/, Г.Дөлгөөн-Аюуш /Профессор нууц амраг/ нар дүр бүтээнэ.
"Чөлөөт хос" жүжиг маргааш /II.28/ мөн 18:00 цагт үзэгчдийн хүртээл болно. Жүжгийг тасалбарыг тасалбар Улсын драмын эрдмийн театрын тасалбар борлуулах цэгээс болон https://easyticket.mn/ хаягаар онлайнаар захиалан авах боломжтой. Тасалбар суудлаас хамааран 10-20 мянган төгрөгийн үнэтэй аж.