МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны тогтоолын дагуу МХБХ-ны ээлжит их хурал энэ сарын 19-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ.
Уг хурлаар Монголын хөлбөмбөгийн ирээдүйн хөгжлийн талаар болон эрхзүйн байгуулагуудыг байгуулах талаар хэлэлцэх аж.
Өнгөрөгч долоо хоногт Швейцарь улсын Цюрих хотноо ФИФА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Монгол улсаа төлөөлөн оролцож, дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлэгч ХБНГУ,Бразил, Унгар болон Япон, БНСУ зэрэг улс орны хөлбөмбөгийн холбоодын тэргүүдтэй уулзсан гэж албаныхан мэдээллээ.