Гадаад төрх эрчүүдийг татах анхны зэвсэг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ.
Гэхдээ эрчүүд харилцааны аль ч шатанд бүсгүй хүнээс эдгээр жижигхэн секси чанаруудыг хүсэн хүлээж байдаг гэнэ. Доорх чанаруудаар эр хүн бүсгүй хүний сексийн чадавхийг тодорхойлдог аж.
1. Таны алхаа
Бурхан минь, бүсгүйчүүдийн цовоо сэргэлэн, өөртөө итгэлтэй, ихэмсэг, харц дээгүүр, алхааг дээ? Бас тэр алгуурхнаар хоёр тийш савлах халуухан хөдөлгөөнийг нь дээ? “Зүрх хулгайлах” гэдэг гэмт хэрэг байсан бол бид тэгж алхах тоолондоо эрүүгийн хэрэгт холбогдох байсан биз. Гудамжаар ингэж алхахад, зөрж өнгөрсөн эр хүн болгон таны хойноос нүдээ салгаж ядан хардаг гээд бод доо.
2. Таны хоолой
Та нууцлагдмал, гүн, наалинхай, нялуун ямар ч хоолойтой байж болно. Хоолойндоо зохьсон тоноор яривал тэр нь хайртыг тань өдөөх гол зэвсгүүдийн нэг болдог юм байна.
3. Таны хурц ухаан
Сээтэгнэл /флирт/-тэй хэсэг бүхий ямар ч киног анхааралтай ажиглаад үзээрэй. Тэнд эмэгтэй хүний “үг газар гээлгүйгээр”, асуулт бүрт сонирхолтой хариулт өгөх чадвар хичнээн чухал байгааг та анзаарах болно. Та энэ чадвараа хөгжүүлэхийг хүсвэл хошин шогийн мэдрэмжээ, хүнийг бага зэрэг ёжилж “цаашлуулах” мэдрэмжээ жаахан дээшлүүлчихэд л болно. Хошигноно гэдэг зүгээр ч нэг ухаан муутнуудын оролддог эд биш шүү. Харин ч хурц ухаан шаардсан ажил юм.
4. Tаны бүжиглэж байгаа байдал
Энэ талаар тайлбар хийх нь илүүц биз. Та бүжгийн тайзан дээр хэрхэн хөдөлж байна, орон дотроо ч бас тэгж хөдөлнө гэсэн үг. Тэр хараад л шууд дотроо таныг төсөөлж бодох нь ойлгомжтой биш гэж үү?
5. Таны адал явдалд дуртай чанар
Хаана ч юуг туршиж үзэх зоригтой, яахаас ч буцахгүй эмэгтэй бол нөгөө талаар хаана ч хэзээ ч, ямар ч байдлаар “өнөөхийг” хийж чадна гэсэн үг. Энэ бол таны дурлалыг сонирхолтой, дурсамж дүүрэн болгох чухал чанар юм шүү.
6. Таны ичингүйрэл
Унтлагын өрөөндөө л жинхэнэ эрх чөлөөгөө зарлан тунхаглаж чаддаг бүсгүй хоёр дахин халуухан.
7. Таны инээд
Гижиг хүргэм инээд гэж ямар инээдийг хэлэх вэ? Цангинасан, биеэ сул тавьсан /өөрөөр хэлвэл гараараа амаа таглаж, нүүрээ нуугаагүй/, доошоо бөгтийгөөгүй, гол нь чин сэтгэлийн тийм л инээд.
8. Tаны үнэр
Энд таны түрхдэг сүрчигний талаар яриагүй. Харин таниас үнэртдэг байгалийн “үнэр”-ийн талаар ярьж байна. Мөн энд эрэгтэй хүнийг нүдээ аниад, хүзүү энгэрт тань гүн шигдэж, шунгах хүсэл төрүүлэх тэр л бүсгүй хүний нандин үнэрийн талаар ярьж буй юм. Тиймээс та хааяа ч гэсэн түүн дээр сүрчгээ түрхэлгүй очиж байгаарай. Таны төрөлхийн үнэр түүний толгойг хэзээ ч өвтгөхгүй, хичнээн ч удаан үнэртсэн хурц санагдахгүй, ба хичнээн ч удаа үнэртсэн хэзээ ч уйдахгүй.
9. Таны харилцаа
Та үүнд итгэхгүй ч байж магадгүй. Гэхдээ таны бусадтай харилцах харьцаа тачаангуй харагдахад тань нөлөөлдөг гэдэг онол 100 хувь үнэн юм. Хамгийн гал халуун дурлал ч энэ тал дээр алдаа гаргахад унтарч болдог. Эмэгтэй хүн өөрийнхөө үзэл бодлыг бүрэн дүүрэн, цэх шулуун, өөртөө итгэлтэйгээр илэрхийлж чаддаг байх зайлшгүй шаардлагатай юм.