“Хувьсал” продакшины уран бүтээлчдийн дэлгэцийн уран бүтээлүүд үзэгчдийн дунд байнгын хүлээлт үүсгэдэг төдийгүй түүнийхээ хэмжээгээр үзэгчдээсээ өндөр үнэлгээ авч чаддаг билээ.
Хэдхэн хоногийн өмнө трейлер нь гарч үзэгчдийг алмайруулаад байгаа Э.Ганчимэгийн гол дүрийг нь амилуулсан “Атганд үлдсэн эрдэнэ” Монголын уран сайхны кино 2016 оны 3 сарын 5-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийхээр болсон байна. Тэгвэл киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурлаа хийх юм.
Гадаад дотоодын хамт олны дэмжлэгээр Холливудад бүтээсэн анхны Монгол кино бөгөөд МУГЖ Цэрэндагва, МУГЖ Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг гээд Монголын сор болсон уран бүтээлчдээс гадна орчин цагийн Ромео буюу УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр мөн Холливудэд данстай уран бүтээлч Д.Ангараг ерөнхий продюсераар нь тус тус ажилласан байна.
Сэтгэгдэл (2)