Хүүхдийн өндөр, жин, хүйс, биеийн хөгжлийн хамааран шаардагдах тэжээл өөр өөр байдаг.
Хоолны дуршил шаардагдаж буй хоол хүнстэй холбоотой байдаг. Хүүхдүүд идэх дургүй байхад илүү их зүйл идүүлэхийг шаардах хэрэггүй гэж хоолны мэргэжилтэнгүүд зөвлөжээ.
Тэдний зөвлөгөөг харахад хүүхэдэд бага порцоор хоол өгөх эсвэл өөрсдөөр нь өөртөө үйлчлүүлүүлэх нь хамгийн шилдэг арга юм.
Хүүхэд 1-3 насандаа ихэнхдээ хоолны дуршил мууддаг ба дараа нь хүүхдийн биеийн өсөлт хөгжилт хэр явагдахаас шалтгаалан хоолны дуршил өөр өөр байдаг байна. Хүүхдүүд нэг өдөр хоол их идэж нөгөө өдөр нь идэх хүсэлгүй байх явдал энгийн үзэгдэл гэнэ.
Гэвч хүүхэд хоолонд дургүй болох нь эцэг эхчүүдийн санааг багагүй зовоодог. Ер нь хүүхэд бие нь тавгүй ч юм уу өвдсөн үедээ хоолонд дургүй болдог. Юуны өмнө яагаад хоолоо идэхгүй байгааг нь асуух хэрэгтэй. Харин хоолыг нь хүчээр өгөх юм уу ширүүн аашилж загнаж болохгүй.
Зарим тохиолдолд хүүхдүүд хоолноос бусад зүйсэд дурлаж, биед хэрэгтэй амин дэмээ авч чадахгүй байх явдал гардаг. Ийм хүүхдүүд ихэвчлэн үеийхнээсээ жижгэвтэр биетэй, туниа муутай байдаг. Хэрэв хүүхэд таны хүүхэд ийм бол дараах арга хэмжээг авахыг Health.com зөвлөж байна.
Чихэрлэг зүйлийг нь бага зэргээр багасга
Бор хоолонд орсон хүүхдэд ногооны зутан, бантан үрүүлдсэн жимс ногоо, сүү тараг илүү тохиромжтой. Гэвч хүүхэд аль болох амттай, чихэрлэт зүйл рүү тэмүүлэх гээд байдаг. Ялангуяа бага насны хүүхдэд томчууд өөрсдөө чихэр жимс авч өгсөөр байгаад өөгшүүлчихдэг. Чихэр иддэг хүүхэд хоолоо хойшлуулдаг нь гэм биш зан. Тиймээс энэ үе нь жаахан заль гаргаж, чихэр, амттай боов, печенийг нь хооллосны дараа, аажмаар багасгаж өгөөрэй.
Чихэрлэг жимсний шүүс бага уулга
Бага насны хүүхдийг элдэв савласан, хайрцагласан ундаа, жүүсээр хуурах явдал түгээмэл байна. Нэгд, эдгээр нь амны цангаа тайлдаггүй, хоёрт шүд цоорох, яс сийрэгжих эрсдэлийг өндөр болгоно, гуравт хэвийн хооллох дуршлыг бууруулдаг. Иймд эдгээр чихэрлэг ундааг хүүхдэд өгөхгүй байх, аль болох хязгаарлах нь зөв. Хүүхдэд хярам, цэвэр жимсгэний ханд, өтгөн бус цай, буцалсан ус зэрэг нь илүү тохиромжтой.
Ходоодны шүүс ялгарах явц, зогсонги болно
Хүүхдээ хоол идэх үед нь тоглоом, зурагтаар бүү саатуул. Хоолонд биш тоглоомонд анхаарал сарнисан хүүхдийн ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж, саатсанаар хоол шингэх удааширдаг.
Дуугүй байхад нь хүчээр хоол өгч болохгүй
Дургүй байхад нь хүүхэддээ хүч хэрэглэн хоол идүүлж болохгүй. Энэ нь муу үр дагавартай. Айлгаж албадан идсэн хоол хүүхдийг маш удаан хугацаагаар хооллох сөрөг явцтай болгодог. Хүүхдээ идэхгүй гэж зөрүүдэлбэл түр хойшлуулж хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй.