-
2015 оны 10 сарын 10
2014 онд Монгол Улс-БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд ”Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерейн зүгээсХятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргажбайхаар тохирсны үндсэн дээрБээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан холбогдох албаны хүмүүсийн хамт Монгол улсад 7 дугаар сард ирж БСШУЯ-ы СБЗГ-ын дарга Д.Гантөмөртэй, Монголын уран бүтээлчидтэй уулзаж, Монголын Уран зургийн галерейтай танилцаж, хамтран хээрийн судалбар зураг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд ”Тал нутгийн аялгуу” цуврал үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг эхлүүлж үзэсгэлэнд 2 улсын тухайн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээнийдүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцох болно.
2015 оны 10-р сарын 20-с 14 хоног БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордны Тиа миу галерейд,12-р сарын 1-с 14 хоног Монголын Уран зургийн галерейд 2 дахь удаагийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна. 2 орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах өндөр хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлагыг бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг том зах зээлд гаргаж түүгээрээ дамжуулан улсын эдийн засаг, соёлын салбарт эерэгээр нөлөөлөх болно.
Үзэсгэлэнд 2 орны өндөр дээд хэмжээний зочид оролцож соёлын салбараар дамжуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх хөрөнгө оруулагч нарт эерэг хандалгын бий болгох юм.
-
2015 оны 10 сарын 10
Энэ зуны турш ОХУ, Казакстан улсын нийт 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр аравдугаар сарын 11-ны өдөр болохоор товоо зарласан.
Олон улсын дрифтийн анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд болно. Монголын шилдэг дрифтчидтэй тулалдахаар Оросын тамирчид ирж яваа билээ.
ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн ирж байгаа юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал маргааш 10 цагт Скай Резорт болох юм.
Дашрамд дуулгахад, таx -15000 төгрөг харин машин 25000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна
-
2015 оны 10 сарын 10
Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг өнөөдөр 10:00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд эхэллээ.
Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход оршиж байгаа аж.
“Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, спортын IV наадмын тэмцээнд оролцогчид иргэд, Монголын залуучуудын холбоо, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын 2000 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байгаа аж.
-
2015 оны 10 сарын 10
УИХ-ын дарга З.Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр /2015.10.10/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.
УИХ-ын дарга З.Энхболд Мод тарих үндэсний өдөрт оролцож, мод тарих үеэр хэлсэн үгэндээ,
”Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд анх зарлиг гаргаж нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргаснаар энэ жил 12 дахь арга хэмжээ тохиож байна. Улсын Их Хурлын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Шинэ төгөл” байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Цаашид энэ төгөлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тарьсан модыг ургуулан арчилж, хамгаалахад анхаарах нь зүйтэй юм. ”Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон улс орон даяар өрнүүлж, 4 зорилт тавин ажилласан. Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна. Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м2 байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м2 буюу дэлхийн дунджаас 4.6 дахин бага байна.Ард иргэдийн ая таатай амьдрах нөхцлийг хангахын тулд хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ ажилд та бидний идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал.
Улсын Их Хурал Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ойд гарч байгаа зөрчлийг илрүүлсэн, мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг урамшуулах зохицуулалтыг хийсэн. Ингэснээр хууль бусаар мод бэлтгэх, ашиглах асуудлыг тодорхой хэмжээгээр таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна. Мөн “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг хаврын чуулганаар баталж ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар урт хугацааны бодлогын баримт бичигтэй болсныг онцлон тэмдэглэж байна гэлээ. Тэрээр мөн Байгаль орчин хамгаалах чиглэлийн олон Төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллагууд ярихаасаа илүүтэйгээр ихийг хийж, Мод тарих үндэсний өдрүүдээр олон нийтийг уриалж мод тарих ажилд идэвхтэй оролцуулах хэрэгтэй байна” гэлээ.
Энэ жилийн 05 дугаар сарын 09-ны өдөр буюу Мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулсан билээ. Энэхү төгөлийн мод хэрхэн ургаж байгаатай Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхиий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар танилцсан юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ намрын мод тарих арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл энэ үеэр байгаль орчноо хайрлан, хамгаалах нь зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн хийх ажил биш. Хүүхдийг багаас нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй гэлээ.
Мөн энэ үеэр өнгөрсөн жил мод тарьсан 200 гаруй байгууллага хамт олон, хувь хүмүүс тарьсан модны ойр орчмыг цэвэрлэж, цэнэг усалгааг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Түүнчлэн энэ жил БОНХАЖЯ-аас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” санаачлан өрнүүлж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
-
2015 оны 10 сарын 10
Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус аймаг дахь Тахарын албаны удирдлагуудтай уулзалт, зөвлөгөөн хийж тус албаны хуяг, харуул, ажилтан, албан хаагчдад Тахарын алба “яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сувалжлах талаар болон Тахарын албаны үйл ажиллагаанд прокурорын хяналт” сэдэвт сургалт явууллаа.
Уулзалт, зөвлөгөөнөөс яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар явуулсан үйл ажиллагаатай сар бүр прокуророос танилцаж, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын зааварт заасан хугацаанд шалгаж байх, цаашид ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг улирал бүр хийж байхаар тогтсон байна.
-
2015 оны 10 сарын 10
Орон нутагт цахилгаан дамжуулах агаарын шугам барьжээ
-
2015 оны 10 сарын 10
Эх орны баялаг бүтээгч, орон нутгийн шилдэг татвар төлөгчийн сурвалжлагаараа энэ удаад “Монголын Алтан тос” ХХК-г онцолж байна.
Монголын улсад импортыг орлох дотоодын ургамлын тосны анхны эл үйлдвэр одоогоос гурван жилийн өмнө Дархан хотноо нээгдэж байсан билээ. Өдгөө хүнсний ургамлын тосны шинэ салбарыг эх орондоо бий болгож, түүчээлсээр “Алтан”, “Миний” гэх байгалийн гаралтай цэвэр тосыг Монголчууддаа нийлүүлж байна.
-
2015 оны 10 сарын 10
Малд яваад сураггүй болсон 16 настай охин одоо болтол олдоогүй байгаа талаар Сэлэнгэ аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдээлж байна. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар 16 настай, эмэгтэй М гэх хүүхэд энэ сарын 7-ны өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон билээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тус өдрийнхөө 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд түүнээс хойш эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр орой 19:10 цаг хүртэл хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоон, өнөөдөр өглөөний 07:30 цагаас үргэлжлүүлж байна.
Охиныг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17 албан хаагч, ар гэрийн хоёр иргэн, нийт 30 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм.
-
2015 оны 10 сарын 10
Олон ястаны өлгий нутаг болсон Ховд хотоос бид ээлжит мэдээ сурвалжлагаа хүргэж байна.
Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир: Шинэ Ховд хот 2016 оноос сүндэрлэж эхэлнэ
-Ховд хотын шинэ суурьшлын бүс байгуулагдаж байгаа юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Ховд аймаг цаашдаа тэлж хөгжинө. Ховд аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2030 хүртэл баталсан. Энэ төлөвлөгөөнд орон сууц, хаус хорооллоос бүрдсэн шинэ Ховд хотыг бий болгох талаар тусгагдсан. Энд гэр хороолол байхгүй. Цоо шинэ суурьшлын бүс гаргахаар төлөвлөөд ажиллаж байгаа. Цахилгааны под станц болоод дулааны станц маань шинэ суурьшлын бүсээ дагаад баригдсан. Мөн дулааны шугам сүлжээг шинэ суурьшлын бүсрүү оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт 2016 оноос явагдаж эхэлнэ. Хувийн хөрөнгө оруулалтаар иргэдийн дунд уралдаан шалгаруулалт буюу тендерийн журмаар газрыг нь олгох юм. Урьдчилсан байдлаар 500 айлын хаус хорооллын зураг төсөл гарчихсан.
Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Нямтулга: Аймгийн хэмжээнд нийт 1171 айлын орон сууц ашиглагдаж байгаа
-Ховд аймгийн орон сууцжилтын талаар ерөнхий мэдээллийг өгөхгүй юу?
2012, 2013 оноос эхлээд Ховд аймагт орон сууцнууд маш их эрчимтэй баригдаж байна. 2013 онд 153 айлын орон сууц ашиглалтанд орсон бол 2014 онд 286 айлын орон сууц ашиглалтанд орсон байгаа. Энэ жил ашиглалтанд орохоор 673 айлын орон сууц төлөвлөгдөж байна. Үүнээс одоогоор 163 айлын орон сууц ашиглалтанд орчихсон байна. Метр квадратын хувьд 1-1.2 сая байдаг. Орон сууцны боруулалт сайн байгаа. Өнгөрсөн жил ТОСК-д хүсэлт тавьсаны үндсэн дээр 4.10 га газарт 480 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийгдсэн. Үүний дагуу ТОСК-аас эхний 120 айлын хоёр блок орон сууцыг ашиглалтанд оруулаад байна. Орон сууцнуудын инженерийн шугам сүлжээний хувьд орон нутгаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд өөрсдөө шугам сүлжээгээ тавьдаг. Ховд аймгийн хэмжээнд 1171 орон сууц ашиглагдаж байгаа гэсэн тооцоо бий.
Энэ газар ирээдүйд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллага төвлөрсөн шинэ Ховд хот байгуулагдана.
3 тэрбумаар боссон парк
ХАБ-ын инженер И.Нямдулам ”Манай парк анх 2012 онд Засгийн газрын шугамаар дэмжигдэж үйл ажиллагаагаа эхэлсэн. Хоёр жил бүтээн байгуулалт хийгдээд одоогоор 12 тоглоом ажиллаж байгаа. Нийт 12 га газарт, 3 тэрбум төгрөгөөр паркаа босгоод байна. Цаг агаарын нөхцөл, хүн амаасаа хамаарч гурван сарын хугацаанд л ажилладаг. Цаашид байнгын ажиллах төлөвлөгөөтэй. Парк маань багадаа 1000 хүн хүлээж авах хүчин чадалтай” гэх мэдээллийнг өглөө.
108 суврага, хоёр том дугантай Ховдын ганц хийд
”Гандан Пунцаг Чойлон” хийдийн хамба лам Г.Даваасамбуу ””Гандан Пунцаг Чойлон” хийдийн шавийг 2003 онд тавьж байсан. 2009 онд 108 суврагыг ашиглалтанд оруулсан. Суврагын доор лам нарын орон сууц бий. Нийт 42 лам нар байрлах орон сууцтай. Орон сууц нь цэвэр бохиртоо холбогдсон, халуун устай байдаг. 2010 онд Чогчин болон Сахиусан дуган ашиглалтанд ороод 2010 оноос хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Эргэн тойрондоо 108 суврага, хүрдтэй. Хоёр том дугантай. 30 орчим ламтайгаагаас хурлын лам 11 байдаг бол бусад нь шавь хүүхдүүд. Есөн сарын 1-нээс зарим хүүхэд хичээлдээ яваад зөвхөн амралтын өдрөөр номынхоо хуралд суудаг байгаа. Хийд маань жандиг буюу өглөгийн эздийн 1.6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан. Энэ сарын 29-нд хийд байгуулагдсаны таван жилийн ой болно. Үүнийг угтаж 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээх төслийн үйл ажиллагааг явуулж байгаа. Хийд маань сард таван их хурал хурдаг. Хийдийн маань тухайд олон жилийн түүх уламжлалтай. Цухас дурдвал, Ховд аймгийн Буянт голын хойно Шар сүм гэж байсан. Энэ нь 1776 оны түүхтэй. Энэ сүм маань сүсэгтнүүдээс холдоод байсан учир төврүүгээ ойртож баригдсан нь энэ. Манай сүмийн лам нар түүх соёл уламжлал, шашин номын талаар Ховд их сургууль лекц семмнар уншдаг” гэлээ.
Ховд аймагт ”Гандан Пунцаг Чойлон” гэх буддын ганц хийд байдаг
100 мянган долларын жүдо бөхийн ордонтой болсон
Ховд аймгийн биеийн тамир спортын газрын дарга Б.Банзрагч ”Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 100 мянган доллараар Жүдо бөхийн ордонтой болж байна. Сүүлийн үед манай Ховд аймагт жүдо, чөлөөт бөх харьцангуй сайн хөгжиж байгаа. Спортын есөн төрлөөр Спортын ордондоо секц, дугуйлан хичээллэдэг. Өнгөрсөн 2015 он гэхэд манай Ховд аймаг спортын дөрвөн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Тухайлбал, уулын улсын аварга шалгаруулах тэмцээн болж 300 гаруй уулчид, багш дасгалжуулагчид ирж Цамбагарав ууланд маань өрсөлдсөн. Үүний дараа холимог сурийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж хот, хөдөөнөөс 300 гаруй сурчид ирж оролцсон. Цаашлаад ахмадын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт болсон. Бид жүдо бөхийн ордон, бэлтгэлийн заалтай болсоныгоо тохиолдуулан жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд жүдо бөхийн секц дугуйланд 130 гаруй хүүхэд хичээллэж байна. Манай хичээллэгч хүүхдүүд сүүлийн жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнээс жүдо бөхийн төрөлд байнга медаль авч байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Хүүхдийн их наадамд жүдо бөхөөр нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан амжилттай явж байна” гэв.
Орос эмчийн удирдлагатай гурван гэр эмнэлэг өдгөө 90 жилийн түүхтэй томоохон эмнэлэг болжээ
Ховд дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох
Манай бүсийн оношлогоо, эмчилгээний төв бол анх 1925 онд Чандмань уул аймгийн эмнэлэг нэртэй баруун аймгуудыг хамарсан анхны эмнэлэг болж байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш эдүгээ 90 жилийн түүхийн ойгоо энэ жил тэмдэглээд байна. Анх 15 ор, 12 орон тоотой орос эмчийн удирдлага дор 3 гэр эмнэлэг байгуулагдаж байсан бол өдгөө Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв болж үйл ажиллагаа маань өргөжин тэлсэн. Бид үйлчлүүлэгчдэд ээлтэй орчинг бий болгохыг зорьж гаднах талбайгаа тохижуулсан.
Манай эмнэлгээр жилд 130 гаруй мянган хүн үзлэг оношлогоо хийлгэдэг. 12-13 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. Зөвхөн аймгийнхаа төвийн 82 мянган хүнд үйлчлэхгүй. Бусад баруун бүсээс ирсэн хүмүүст үйлчилдэг. Бүсийн төвийн 5-аас дээш хувьд харьяа аймгийн хүмүүс ирж үйлчлүүлж байвал үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Тэгэхээр манайх бүсийн төвийнхөө үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
Эмнэлгийн техникүүдийн маань хувьд багагүй хоцрогдчихоод байгаа. Белгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баруун бүсийн төвийг бэхжүүлж чадваржуулна гэсэн төсөл бий. Гэвч энэ маань долоон жил хүлээлтийн байдалтай байна. Эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хэрэгжиж эхлээгүй байна. Өргөтгөлийн шавийг Хятад улсын буцалтгүй тусламжаар тавиад байгаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн тусламжаар шороо бужигнасан талбай ийм болжээ
Ногоон хөгжлийн загвар аймаг Ховд
Байгаль орчин Аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүү ”Ховд аймаг 2013 оноос ногоон хөгжлийн загвар аймаг болохоор шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой нэлээн их ажил хийж байгаа. Ногоон хөгжил гэдэг ёсзүйтэй холбоотой. Цоо шинэ ёс зүйгээр амьдрах аргазүйг хэлдэг. Алхах гишгэх, үйлдэхээсээ эхлээд маш хөгжингүй болж байж ногоон хөгжилөө бүтээх юм. Өөрөөр хэлбэл, шинэ эрэнд амьдарч байгаагааг мэдэрч тэс өөрөөр амьдрах учиртай. Ховд аймгийн тухайд зөвхөн 2013 он гэхэд 100 га газар мод тарьж байсан. 2014 он гэхэд 30 га газар, 2015 он гэхэд дахин 100 орчин га газарт иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хамтраад мод тарих ажлыг хийж байна. 2013 онд л гэхэд манай аймаг 0.5 га газар зөвхөн цэцэгжүүлэлтийн ажлыг хийж байсан. 2014 онд 1 га, энэ онд 3 га газар болоод өссөн байна. Зөвхөн мод гэхэд 26 зүйлийн мод таригдаж байгаа бол талбайн цэцэг 90 гаруй төрлөөр таригдаж байгаа. Хавар бид цэцэгжүүлэлтийн ажил хийдэг бол намар цэцгийн үрээ тарих ажлыг нийт иргэдээрээ эрчимтэй хийдэг ” гэсэн юм.
АЗДТГ-ын эдийн засаг, стратеги төлөвлөлт, автозам, тээврийн бодлого боловсруулах хариуцсан мэргэжилтэн С.Болдсайхан: ОХУ, Хятадын холбосон босоо тэнхлэгийн зам Ховдын хөгжилд өөрчлөлт оруулна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамын бүсийн хүрээнд Ховдоос Ярант чиглэлийн 430 км асфальтан зам, Ховдоос Баян-Өлгий чиглэлийн 189 км замын ажил явагдаж байна. Ховдоос Ярант чиглэлийн замын ажил үндсэндээ дууссан. Харин Ховдоос Баян-Өлгий чиглэлийн замын ажил өнгөрсөн зунаас эхэлж, ирэх жилийн өдийд гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Ховдын Дариваас Говь-Алтай чиглэлийн 260 км зам концессийн гэрээгээр хийгдэж байна. Замын ажил 30 хувьтай байгаа. Цаашлаад Мянгатын гүүрний чиглэлийн 20 км замын ажил явагдаж байгаагаас явц нь 80 хувьтай байна. Аймгийн төвд хоёр замын ажил дуусах шатандаа явж байна. Ховд аймгийн нутаг дэвсгэрт 930 км асфальтан зам бий. Хүлээгдэж байгаа замууд нэмэгдвэл нийт 1150 км асфальтан зам Ховд аймагт байгаа гэж хэлж болно.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамын төслийн хүрээнд хийгдэж байгаа олон улсын чанартай 800 гаруй км зам олон нийтийн анхаарлыг их татаж байгаа. Энэ зам Хятадын торгоны зам хийгээд ОХУ-ын Транс Сибирийн замыг холбож байгаа. Энэ замыг дагаад бүх үйлчилгээ хөгжинэ. Энэ бол Алтайн өндөр уулсыг тойрч ОХУ, Хятадыг холбож байгаагаар маш их онцлогтой зам. Ховд аймгийн хөгжил цэцэглэлтэнд нэлээн том өөрчлөлт орно гэж итгэж байгаа.
-
2015 оны 10 сарын 10
Нийслэлд шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй юм. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 10
Гишүүдийн тавьсан асуулга, түүнд өгсөн Ерөнхий сайдын хариулттай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайд болон Сангийн яам, Татварын ерөнхий газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулав.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Оюутолгой төслийн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр зөвхөн далд уурхайг ашиглалтад оруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хоёр тал баталсан. Хөрөнгө оруулагч тал олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас амласан санхүүжилтийн асуудлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа. Энэхүү төслийн санхүүжилтийг авснаар хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах боломж бүрдэх юм гэдгийг хэлэв. Харин “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд хэлэхдээ, хөрөнгө оруулалтын гэрээ нь сүүлд байгуулсан төлөвлөгөөтэй зөрчилдөхгүй, хэтдээ маргаан үүсэх ямар нэг эрсдэлгүй гэж үзэж байгаа. Энэ төлөвлөгөөгөөр зарим зүйлийг тодруулж, хариуцлагын тогтолцоог суулгаж өгсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэмжээнд бүрэн хэмжээгээр хараахан хүрээгүй байгаа. Дубайн гэрээ гэх төлөвлөгөөгөөр тохирсон ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Хөрөнгө оруулагч тал энэ оны 11 дүгээр сард багтаж дэлхийн 15 банктай зээлийн гэрээ зурснаар мөнгөний урсгал эхэлнэ гэж харж байгаа гэлээ. Мөн “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгойн далд уурхайг бүтээн байгуулах нийт төсөв болох 6 тэрбум орчим долларын 4 тэрбум орчмыг нь банкны зээлээр, үлдсэн хэсгийг нь Оюутолгой компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон” гэсэн хариулт өгөв. Харин Оюутолгой компани Өмнөговь аймгийн зарим суманд жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг талаарх гишүүний асуултад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд тус компани орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс Өмнөговь аймгийн гурван суманд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь дэмждэг. Энэ зардал Оюутолгой компанийн үйл ажиллагааны зардалд тусдаг. Тиймээс төлөх татвараас нь хасагдаж тооцогддог гэсэн хариулт өгсөн юм.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, Ч.Улаан нар асуулт асууж тодруулсны дараа асуулга тавьсан гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлсэн юм. Тэрээр хөрөнгө оруулагч компани нь хариуцлагатай ажилладаг, оруулсан хөрөнгө нь үр ашигтай зарцуулагддаг байх зарчмын үүднээс гишүүд Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан. Оюутолгойн төсөл хөдөлж байгаа, бас Дубайн гэрээ байгуулагдсан ч ярьсан хэлсэн зүйл нь хэрэгжихгүй, энэ онд баригдсан байх ёстой далд уурхайн ажил явц муутай байна гээд Улсын Их Хурлын тухай хуульд шаардлагатай гэж үзвэл гишүүний асуулгыг холбогдох байнгын хороонд оруулж хэлэлцүүлэхээр заасан байдаг тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх чиглэл өгөх хүсэлт гаргасан юм. Энэ тухайд Улсын Их Хурлын дарга асуудлыг Эдийн засгийн байнгны хороон дээр ярих эсэх нь гишүүний эрхийн асуудал гэдгийг хэллээ. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 10 сарын 10
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хүртэл ингэж нээлттэй ярьж байгаагүй. Ингээд түүний ярианаас онцлох 24 ишлэлийг хүргэе.
-
2015 оны 10 сарын 10
Манай аймаг Баруун бүсийн ууган дөрвөн аймгийн нэг. 2013 онд түүхт 90 жилийнхээ ойг дэлгэр сайхан тэмдэглэсэн. Байгалийн хэд хэдэн бүс бүслүүр нэг дор зэрэгцэн оршсон, говь хангай хосолсон уудам сайхан цэлгэр нутаг дэвсгэртэй. Хонин сүргийнхээ тоогоор олон жил улсдаа тэргүүлж ирсэн онцлогтой нутаг.
-
2015 оны 10 сарын 10
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.10.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
“Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани
Ерөнхий сайд гишүүдийн асуулгад өгсөн хариултдаа, “Оюутолгой” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд болон шууд бус байдлаар татвар, хураамж, төлбөр төлж, улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Тухайлбал, тус компанийн борлуулалтын орлого 2013 онд 59.4 сая, 2014 онд 1,945.7 сая ам.доллар байсан бол улсын төсөвт 2013 онд 173 сая, 2014 онд 207 сая ам.доллар, үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны татварт 2013 онд 4.7 сая, 2014 онд 67.8 сая ам.долларын татвар төлжээ. Харин баяжмал үйлдвэрлэлт 2013 онд 290 мянга, 2014 онд 563 мянган тонн, зэсийн баяжмал ачилт 2013 онд 74.9 мянга, 2014 онд 742.9 мянган тонн, зэсийн баяжмалын борлуулалт 2013 онд 24.1 мянган тонн байсан бол 2014 онд 733 мянган тонн болж өссөнийг дурдав.
Асуулга тавьсан гишүүд Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио Тинто компанитай хийж буй хэлцлийн агуулга, үр дүн ямар байгаа талаар,Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Оюутолгойн баялгийн борлуулалтын орлогыг Монголын татварын дансаар дамжуулдаг болгох, зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явц ямар байгаа талаар хариулт авахыг хүсчээ. Энэ талаар Ерөнхий сайд хариулахдаа, Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д “Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 3 /гурав/ жилийн дотор Хөрөнгө оруулагч Үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын Бүтээгдэхүүнийг металл болгох, зэс хайлуулах үйлдвэрийг /цаашид “Хайлуулах үйлдвэр” гэх/ Монгол Улсад барих. ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг боловсруулна” гэж заасан. Үүний дагуу “Оюутолгой” ХХК зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн ялгаагүй гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг баримталж ажиллаж байгаа гэдгийг хэлэв. Түүнчлэн “Оюутолгой” ХХК нь Улсын Их Хурлаас баталсан тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ”Оюутолгой” ХХК болон ”Эрдэнэт үйлдвэр” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлдөг. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ”Эрдэнэт” УҮГ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өссөн шатлалаар төлөх эрх зүйн орчин бүрдсэн гээд энэ талаарх зарим тоо баримтыг дурдав.
Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулсан “Оюутолгой” ХХК-ийн зардлын хэтрэлтийг шалгах Ажпын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг асуулга тавьсан гишүүд хүсчээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д туссанаар Оюутолгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх зэрэг зарим ажил хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Энэ нь ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлт, цаг хугацааны хэтрэлт, татвар зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурдлаа. Тухайлбал, ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлтийн тухайд алд уурхайн босоо амуудыг өргөтгөх, агааржуулалтыг сайжруулах, аюулгүйн тоноглолыг нэмэх, хонгилуудыг өргөтгөх зэрэг ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ анх төлөвлөж байсан хугацаанаас даруй 9 сараар хоцорч зурагдсан. Хүчин төгөлдөр болох хугацаа мөн адил 6 сарын дараа үйлчилж эхэлсэн бөгөөд үүний дагуу зохих ажлуудыг эхлүүлэх үйл ажиллагаа олон сараар хоцорч, багагүй хохирол учруулсан. Газар, барилга, ус, цахилгааны болон бусад ажлын зөвшөөрлүүд хугацаандаа олгогдоогүйгээс гэрээ байгуулсан компаниудад алданги төлөх, зураг, тооцооны ажлыг дахин шинэчлэх, бараа, материалыг нэмж агуулах. суурилуулсан эд зүйлсийг хадгалж хамгаалах, зээлийн хүүгийн төлбөр гэх зэрэг тооцоогүй зардлууд гарсан. Ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад дэлхийн өнцөг булан бүрээс ханган нийлүүлж байгаа харилцагчдаас ирүүлсэн бараа, материалуудын шаардлага бүрэн хангах байдал, стандарт, угсарсан байдал, хоорондын уялдаа зэрэг нь ялгаатай байсан учир нэмэлт татан авалт олонтаа хийгдсэн.
НӨАТ, менежментийн төлбөрийн тухайд Хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар анх НӨАТ-ыг буцаан олгоно гэж тохирсон боловч явцын дунд энэ нь өөрчлөгдсөн. Иймд 2012 он хүртэл 243 сая ам.долларын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд нөлөөлсөн. Мөн менежментийн зардлыг ТЭЗҮ-д туссаны дагуу зардлын өсөлттэй уялдуулж тооцсон нь өсөлтөд нөлөөлөх шалтгаан болсон. Хэдийгээр дээрх зардлын хэтрэлтүүд хөрөнгө оруулагч талуудад ашиггүй ч Монгол Улсад 243 сая ам.долларын НӨАТ-ын орлогыг нэмж төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг дурдав.
Хөрөнгө оруулагчтай эвлэрлийн гэрээ байгуулж, татварын төлөх өр, анхны хөрөнгө оруулалтын гэрээний баримтаар баталгаажаагүй 2.0 тэрбум ам.долларын хэтрэлтийг цайруулах саналыг Засгийн газраас тавьсан эсэх, харилцан буулт хийх яриа, хэлцэл явагдаж байгаа эсэх тухайд Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийсэн гэдгийг хэллээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр шийдвэрлэвэл зохих асуудлын хэрэгжилтийн тухайд ”Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 4 асуудлаас нэг асуудал нь бүрэн биелсэн, харин нэг асуудал нь 80, хоёр асуудал нь 70 хувийн явцтай байгаа. “Эрдэнэс-Оюутолгой” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн түвшинд хамтран шийдвэрлэх 5 асуудлаас 4 нь 75-100 хувийн хэрэгжилттэй, нэг асуудал нь байнга хэрэгжих ангилалд байна. Харин “Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 18 асуудлаас 12 асуудал 100 хувь хэрэгжсэн, 4 асуудал нь 80 хувийн хэрэгжилттэй, 2 асуудал нь байнга хэрэгжих ангилалд хянагдаж байна. Нийт 27 асуудал дунджаар 88 хувийн хэрэгжилттэй байгааг гишүүдийн асуулгын талаарх танилцуулгад дурдсан байна.
-
2015 оны 10 сарын 10
Ихрийн ордныхон автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй
-
2015 оны 10 сарын 10
зурхай
-
2015 оны 10 сарын 10
цаг агаар
-
2015 оны 10 сарын 09
YХЦ Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын “талд” магадлал гаргалаа
-
2015 оны 10 сарын 09
Ч.Сайханбилэг БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
-
2015 оны 10 сарын 09
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин АСЕМ-ын уулзалтад хөрөнгө төсөвлөж байгааг дэмжээд гэхдээ энэхүү уулзалтыг далимдуулж илүү мөнгө төгрөг гаргах гэсэн оролдлого байж болохгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Есөн яамтай болно гэж байгаа бол нэгдүгээр сарын нэгнээс хийчих хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Царцаагдсан обьектуудыг цаашид барьж дуусгаад заримыг нь хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй. Засаг захиргааны олон барилгыг сургууль цэцэрлэг болгох нь зөв” гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Цалинтай холбоотой асуудлыг хэд хэдэн гишүүн тодруулж Сангийн сайдаас лавлахад Б.Болор сайд, “Ирэх онд улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувь бууруулах ажил хэвээр үргэлжилнэ. Төсөв сайжирсан үед цалин нэмэх асуудлыг хөндөнө. Төрийн албан хаагчдаа цомхотгохоосоо илүү хувийн хэвшил рүү шилжүүлэх бодлого барьж байна. Үүний зэрэгцээ ажлын байрны давхардал маш их байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг үүн дээр ажиллаж, сул орон тоон дээр хүн нэмж ажиллуулахгүй байх чиглэл өгч байгаа. 15 хувийн хэмнэлтийн тухай асуудал дээр эрүүл мэнд, боловсролын салбарыг бага хамруулж, бусад салбарт таналтыг нэлээд хийсэн” гэв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын хуулинд өөрчлөлт оруулах замаар ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүх орлогч нарыг танах хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Загастай давааны 67 км замыг засварлана гээд хоёр жил боллоо. Загастайн даваа маш өндөр даваа. Санхүүжилтэд онцгой анхаарч өгөөч” гэсэн хүсэлт илэрхийлсэн. Мөн тэрбээр Байгаль хамгаалах санг татан буулгахыг эсэргүүцэж буйгаа хэллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, ”Хэдэн агентлагийг нааш цааш болгоод өөрчлөлт болж чадахгүй. Шилэн дансны биелэлтийг харахад АНУ явж туршлага судална гээд зарим нэг албан хаагч 2-3 хүний жилийн цалингаар тансаглаж байна. Энэ мэт асуудлаа олж харах байтал цалингийн асуудлыг хамгийн түрүүнд ярьж байна” гэв.