-
2015 оны 10 сарын 12
Баянхонгор аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийлээ. Зөвлөлийн хуралдаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, холбогдох хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүнг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Пүрэвдамба, улсын бүртгэлийн байцаагч Л.Мэндбаяр нарыг байлцуулан хэлэлцсэн байна.
Шалгалтын хүрээнд иргэний цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар торгууль ногдуулсан 199, гадаад паспорт хаяж үрэгдүүлсэн 8, иргэний үнэмлэх хуульд заасан хугацаанд аваагүй 1, нийт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 208 материалыг хянаснаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад захиргааны шийтгэл ногдуулсан 28, шийтгэвэр бичээгүй байтлаа торгуулийн мөнгийг урьдчилан төлүүлсэн 58, зөрчлийн тэмдэглэлийг хуульд заасан журмаар бичээгүй, зөрчил гаргасан цаг хугацааг тогтоогоогүй 64 буюу нийт 150 зөрчил илрүүлсэн ба зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн 28 шийтгэврийг хүчингүй болгож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр шийдвэрлэжээ.
-
2015 оны 10 сарын 12
Нийслэлийн хэмжээнд 2013-2015 онд хийгдсэн байгаль орчин, ногоон байгууламжийн ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчины байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар,Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцсон.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр ногоон байгууламжийн ажлыг гэрээгээр хийж, технологийн карт” нэвтрүүлж, тохижилтын ажлыг архитектур дизайны шийдэл бүхий зургийн дагуу хийдэг болсон, инженерийн болон ногоон байгууламжийн ажлын уялдаа холбоог хангах талд анхаарч ажиллаж байгаагаа онцолсон. Мөн сул шороон хөрстэй газруудыг зүлэгжүүлж, гурван жилийн хугацаанд 450 цэцэрлэгчин бэлтгэн, ургамлын хортон шавьжтай тэмцэх ажлыг ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр гүйцэтгүүлснээр тархалт үзүүлэх хор хөнөөл багассаныг танилцуулсан юм.
Хурлаас цаашид агаар, хөрс, ус, хөрсний бохирдлыг багасгах, сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах, мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг боловсруулан, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11131#sthash.UON3EKOZ.dpuf
-
2015 оны 10 сарын 12
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай. Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулдаг байна.
2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч, 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шат, гэрэл холбооны тасаг, гал унтраах аврах 63 дугаар ангийн тасаг, гал унтраах аврах 14 дүгээр ангийн тасгууд шуурхай ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар гал унтраах ажиллагааг удирдан гал түймэр гарсан объектын хойд талд болон баруун тал, баруун хойд талд тус бүр гал унтраах 3 хэсэг байгуулан, гал түймрийг унтраах, гал түймрийн нөхцөл байдлыг тогтоох, хайгуулын ажиллагааг зэрэг явуулсаны үр дүнд худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал түймрийн тархалтыг 02 цаг 02 минутад зогсоож, 05 цаг 13 минутанд бүрэн унтраасан байна.
Гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 1-ээс 7 дугаар давхар болон барилгын зоорийн давхарын урд талын худалдаа үйлчилгээ явуулж буй түрээслэгч нарын лангуу, бараа материалыг гал түймрийн аюулаас авран хамгаалж гал гарах үед 7 давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай 2 эрэгтэйг утаажилтын бүсээс авран гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламж 103-ыг дуудан хүлээлгэн өгчээ.
Сандэй худалдааны төвийн зоорийн давхарт гарсан гал түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн 5 тасаг гал унтраах зориулалтын 9 автомашин, хорт хий утаанаас хамгаалах 25 ширхэг багтай, Гал унтраах аврах ангийн 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 албан хаагч ажиллаж, 15 тонн ус зарцуулж гал түймрийг бүрэн унтраасан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор төвлөрдөг үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулдаг.
Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн шалгалтын хүрээнд Сандэй худалдааны төвд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтуудыг батлагдсан удирдамжид заагдсан хугацаанд жил бүр явуулж, илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулахаар тус худалдааны төвийн захиргаанд Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2010 оны 3 дугаар сарын 15-нд 73 тоот албан шаардлага, 2010 оны 12 дугаар сарын 18-нд 018 тоот мэдэгдэл, 2011 оны 4 дүгээр сарын 12-нд 46 тоот албан шаардлага, 2011 оны 10 дугаар сарын 14-нд 140 тоот Заавал биелүүлэх албан шаардлага, 2011 оны 7 дугаар сарын 4-нд 83 тоот мэдэгдэл, 2012 оны 2 дугаар сарын 7-нд 10-4/27 тоот мэдэгдэл тус тус хүргүүлж, 2013 оны 3 дугаар сарын 05-нд 10.4/34 тоот мэдэгдэл, 2013 оны 03 дугаар сарын 29-нд тус худалдааны төвийн барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхарын үйл ажиллагаа зогсоох 10.4/04 тоот тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 09-нд 10.4/13 тоот тус худалдааны төвийн үйл ажиллагаа бүхэлд нь зогсоох тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/75 дугаартай танилцуулга, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.4/106 дугаартай заавал биелүүлэх албан шаардлага, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаартай мэдэгдлийг тус тус бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласан.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, хариу мэдэгдэхийг худалдааны төвийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсний дагуу Сандэй Плаза ХХК-аас байцаагчийн өгсөн албан шаардлага, мэдэгдлийн дагуу зөрчил дутагдлыг арилгуулж ажилласан талаар 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12/007 дугаартай хариу албан бичиг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13/084 дугаартай хариу албан бичиг, мөн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13/90 дугаартай хариу албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай хариу албан бичгийг тус тус нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст албан бичгээр хариу ирүүлсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 12
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.
Наадмын бүртгэлийн анкетийг 10 дугаар сарын 13-ны 12:00 цаг хүртэл авах бөгөөд хэвлэлийн хурал 10 дугаар сарын 13-ны 12:00 цагт Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд хийнэ.
-
2015 оны 10 сарын 12
Нээлтээ хийгээд удаагүй байгаа ”VTV” телевиз Монголдоо хамгийн том шагналын сантай “Мастер тогооч” хоолны шоуг зохион байгуулахаар болжээ. Тус шоунд хоол хийж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд ялагч нь 20 сая төгрөгийг бэлнээр нь авах юм. Нэвтрүүлгээр хүнс үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, олон нийтэд таниулан сурталчилах зорилготой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
-
2015 оны 10 сарын 12
Өлзийт хороолол-Био комбинат- Шувуун фабрик чиглэлийн замын нээлт өнөөдөр 14:00 цагт болно. Энэ чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барьж дуусгасан бөгөөд зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжирч, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болж байгаа юм.
Концесс эзэмшигч компани нь “Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам барих” ажлыг өөрийн хөрөнгөөр буюу хорин тэрбум таван зуун сая төгрөгөөр нэг жилийн хугацаанд гүйцэтгэж байнгын ашиглалтад оруулсны дараа 2015-2016 онуудад нийслэлийн төсвөөс санхүүжилтийг авахаар нийслэлийн Засаг даргатай концессын гэрээ хийсэн юм.
-
2015 оны 10 сарын 12
Өнгөрсөн ням гарагт Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.
-
2015 оны 10 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу иргэд олон нийтийн байгалиа нөхөн сэргээх
хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготойгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтээр мод тарих ажлыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу Бямба гаригт зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс болон дэргэдэх хэлтэс албадын дарга нар, ажилтан албан хаагчид, иргэд, Аж ахуйн нэгж байгууллага, Сургууль, Цэцэрлэг, Сууц өмчлөгчдийн холбоод идэвхитэй оролцож урьдчилсан байдлаар 65 цэгт 15 төрлийн 11242 ширхэг мод бут сөөгийг өөрсдийн хөрөнгөөр тарьсан юм.
- See more at: http://zasag.mn/m/khanuul/view/11129#sthash.w6We06yU.dpuf
-
2015 оны 10 сарын 12
Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан худалдан борлуулж байсан гэмт бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлжээ.
-
2015 оны 10 сарын 12
АНУ-ын Засгийн газраас 35 машин бэлэглэлээ
-
2015 оны 10 сарын 12
АСЕМ-ын зочдыг хүлээж авах 42 зочид буудал
-
2015 оны 10 сарын 12
Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид салхинд гарч амрахаар амралтын газарт очсон байна. Улмаар хоорондоо маргалдаж, нэг алба хаагч харамсалтайгаар амиа алджээ. Тиймээс нэгнийхээ аминд хүрсэн гэх алба хаагчийг саатуулан, хэргийг УМБГ-т шалгаж эхэлсэн байна.
Бид мэдээллээ баталгаажуулах үүднээс албаны эх сурвалжаас тодруулахад ”Хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Цагдаагийн алба хаагчид ажлын бус цагаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байгаа юм. Улмаар нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийн улмаас 1975 онд төрсөн Х нас барсан. Харин хэргийг үйлдсэн гэх 1985 онд төрсөн Ө гэгчийг саатуулан шалгаж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байгаа. Мөн ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж эхэлсэн. Өнөөдөр ЦЕГ-ын даргын зөвлөл ээлжит бусаар хуралдаж, Дотоод хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Улмаар тухайн хэрэг үйлдсэн алба хаагчид ямар хариуцлага тооцохыг шийднэ. Мэдээж үйлдсэн эрүүгийн хэрэгт нь хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналт тавин, УМБГ-т шалгаж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.
Мөн энэ тухай талийгаач Х-гийн хүү өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрбээр монголын цагдаагийн үнэн төрх ийм л байна. Бид аавынхаа амийг нэхэж байна хэмээн бичин үлдээсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн маргалдсан алба хаагчид хоорондоо өс хонзонгийн сэдэл болон ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй аж. Харин тухайн өдөр хоорондоо маргалдаж, гар зөрүүлсэнээс нэг нь амиа алдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн хэрэг гарах үед тэд согтуу байсныг хамт явсан нөхдүүд нь гэрчилж байгаа аж.
Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид нь хэрэг шалгаж, мөрддөггүй бичиг хэргийн ажил хийдэг оффисийн ажилчид аж. Юутай ч тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн нь нийгэмд багагүй цочрол үүсгэж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байна. Шалгалтын дараа цагдаагийн алба хаагч нэгнийхээ аминд санаатай хүрсэн үү, санамсаргүй байдлаар хүрсэн үү гэдэг нь тодорхой болно.
-
2015 оны 10 сарын 12
БЗД-ийн нутаг Гачууртын зам, Хужир булангийн замд Х.Сонота маркийн авто машины жолооч Х нь шон мөргөж зорчигч 1 нас 6 сартай Б нарын 2 хүн гэмтсэн байна.
-
2015 оны 10 сарын 12
2015 оны 10 дугаар сарын 11, 10-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 390 авснаас зам тээврийн ослын 513 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд . Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Гачууртын зам, Хужир булангийн замд Х.Сонота маркийн авто машины жолооч Х нь шон мөргөж зорчигч 1нас 6 сартай Б нарын 2 хүн гэмтсэн.
Мөн БЗД-ийн нутаг Цагаан давааны хогийн цэгийн замд Х.Портер маркийн авто машины жолооч нь зорчигч 33 настай эрэгтэй Т-г унагаж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.
-
2015 оны 10 сарын 12
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зарим гудамж, байгууламжийг шинээр нэршүүллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 123 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл болох Хонх хамтлагийн ахлагч С.Цогтсайханы хөшөөг байрлуулах тухай баталсан бөгөөд Баянгол дүүргийн ИТХ болон Засаг дарга нь Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг Хонхны гудамж гэж нэршүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид Баянгол дүүргээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг Хонхны гудамж гэж нэршүүлэхээр тогтоов.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн аманд шинээр барьсан гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн хүрээлэн хүртэлх 4.6 км замыг Хубилай хааны зам, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хүрхрээгийн аманд шинээр барьсан төмөр бетон гүүрийг Хүрхрээгийн гүүр гэж нэрлэж байхаар тогтоов. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн аманд шинээр барьсан гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн хүрээлэн хүртэлх 4.6 км замыг Хубилай хааны зам гэж нэршүүлэх хүсэлтийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлсэн бөгөөд БСШУ—ны сайд Н.Гантөмөр, Хубилай сэцэн хааны одон орны шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ийн харъяа Одон орон, геофизикийн хүрээлэнг Хубилай хааны нэрэмжит болгох саналыг харъяа газартаа хүргүүлээд байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 12
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсэд зарим замыг хассан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 12
Засгийн газар хуралдана
-
2015 оны 10 сарын 12
Улсын их хурал дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Мөн ажлын хэсгийн хуралдаан болох юм:
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.
-
2015 оны 10 сарын 12
өнөөдөр
-
2015 оны 10 сарын 12
Ерөнхий сайд хэн болох талаарх таамгийг хүртэл гаргаад амжжээ. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн дараа Ерөнхий сайд болох хүн нь УИХ-ын гишүүн, Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ байх гэнэ. Энэ долоо хоногийн улс төрийг улайсгаж мэдэх энэ мэдээллээр дараагийн Засгийн газрын хар зураг ерөнхийдөө бэлэн болжээ. Тэр зургаар бол Ерөнхий сайд нь С.Эрдэнэ гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх байх гэнэ. Тэгэхээр Засгийн газрыг УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракц авах нь.