-
2016 оны 5 сарын 16
Чингэлтэй-Налайх дүүрэгт АН-аас нэр дэвших юм байна.
-
2016 оны 5 сарын 16
“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүхийн биед халдахыг завджээ. Түүн рүү тавдугаар сарын 14-ны үүрээр гурван залуу дайрч боож унагаахыг оролдсон хэрэг гарсан байна.
-
2016 оны 5 сарын 16
Манай ЗГ “Хан ресурс”-д 70 сая ам.долларын өрөө төлөхөд бэлэн болжээ
Монголын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанид 70 сая ам.долларын өрөө төлөхөд бэлэн болсон талаар “Reu¬ters” агентлаг мэдээлжээ. Уг мөнгийг удахгүй гэрээнд заасан журмын дагуу шилжүүлэх аж. Эргэн сануулахад, өнгөрсөн жил Монгол Улс “Хан ресурс” компанид 100 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг арбитрын шүүхээс гаргаж байв. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Торонтод болсон уул уурхайн хурлын үеэр хоёр тал хэлэлцээ хийн, дээрх тоог 70 сая ам.доллар байхаар тохиролцон, гэрээ байгуулсан билээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин, таван удаа хэлэлцээ хийж байсан дээрх маргаа- ны улмаас манай улс өдөрт 7000 ам.долларын хүү төлж, жилийн хугацаанд төлбөрийн хэмжээ 106 сая ам.долларт хүрсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.
-
2016 оны 5 сарын 16
...“Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ Р.Фрийдландын компани юм. Ерөнхий сайдыг нь шааж унагаад, 35 тэрбумын татварыг бас шаачихдаг. Тэгээд ялгүй мултардаг. Ерөнхийлөгчөөр нь өршөөлгөөд 35,0 тэрбумын татварын өрөө 18,0 болгоод буулгачихдаг...
-
2016 оны 5 сарын 16
Энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү санамсаргүй байдлаар өөрийгөө буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 5 сарын 16
...“Өсөх зоос” ХХК, “Монзол” ХХК-тай ямар холбоотой вэ гэвэл “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамт нэгэн цагт ноолуурын наймаанд дөрөө харшиж явж. Тэгээд ч “Өсөх зоос” ХХК нь Уул уурхай, үйлдвэрлэл, худалдааны “Монзол” ХХК-аас салбарлан нүүрс олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах зорилгоор 2008 онд байгуулагдсан аж...
-
2016 оны 5 сарын 16
2016 оны Сонгуулийн тоглоомын дүрэм өнгөрсөн долоо хоногт тодорхой болов. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэн баталсан. Тодруулбал 2016 оны сонгуулийг хөдөөд 48, хотод 28 тойрог мандаттай байхаар хуваарилж өглөө. Тэгвэл сар гаруйн хугацааны дараа болох сонгуультай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гариг бүр бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд албан байгууллага, хамт олноороо болон иргэдийн төлөөлөл мод тарилаа.
Тэгвэл “Мод тарих үндэсний өдөр” бий болсноос хойш Монгол орны хэмжээнд нийт 9 сая орчим мод тарьсан байна. Үүний 70 хувь нь ургасан гэх сайхан мэдээг албаныхан өгч байна.
Монгол орны хэмжээнд нийт 9 сая орчим мод тарьсан байна. Үүний 70 хувь нь ургасан
Түүнчлэ энэ жил шинээр суулгасан моддыг цахим бүртгэлжүүлж, тарьсан мод бүрт QR код бүхий чип зүүж, холбогдох мэдээллийг цахим санд байршуулах шинэ үйлчилгээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэвтрүүлжээ.
Ингэснээр тухайн модны чип дэх кодыг гар утас болон цахим төхөөрөмжөөр уншуулахад хэн, хэзээ тарьсан талаар болон тухайн модны талаар холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой аж.
-
2016 оны 5 сарын 16
Гэр хорооллын дахин төлөвлөлт саадгүй үргэлжилнэ
-
2016 оны 5 сарын 16
Шинэ суурьшлийн бүс байгуулах төсөл болон техникийн нөхцөлүүдийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалддаг болно
-
2016 оны 5 сарын 16
Шадивлангийн чиглэлийн автозамд өнгө хучилт хийж бүрэн ашиглалтад оруулна
-
2016 оны 5 сарын 16
Хонь - (3/21-4/19)
Эрч хүчээр дүүрэн, зан ааш ч өөдрөг байна. Нийгэмдээ өөрчлөлт хийх сонирхлоороо аль нэг намын бүлэгт элсч, лоббид оролцох бололтой. Хамгийн гол нь үнэнч шударга, нийгмийн төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбараас шинэчлэлээ эхпэх байх. Өөрийн амьдралдаа ч гэсэн шинэчлэл хийхийг хичээ.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Үхэр - (4/20-5/20)
Гэр бүл, найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцах өдөр. Гэр орноо тохижуулахад онцгой ач холбогдол өгөөрэй. Энэ нь ажил танд баяр баясал өгнө. Худалдан авсан бэлэг тань гэр бүл, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг тэдэндээ зориул. Эмэгтэй хүнээс бэлэг юм уу бага зэрэг мөнгө авна. Хүүхдүүдтэйгээ хэл амаа хялбар ололцож баярын арга хэмжээнд дуртайяа оролцох болно. Хосууд аз жаргалтай байхын тулд тав тухтай орчин бүрдүүлэх нь чухал. Ганц бие Үхрүүд хайрлаж явдаг хүндээ чин зүрхнээсээ ханд.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр олон нийтийн уулзалт, арга хэмжээ ихтэй тул энэ бүгдэд зохицох сайхан хувцас өмсөх хэрэгтэй. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй. Таны сэтгэлийг хөдөлгөх болно. Хуучин цагаа дурсаж, эргэн тойрондоо хүн байгаа үгүйг ч мартан нэг нэгийнхээ талаар удаан ярилцах болно. Дараа уулзахыг хүсвэл утасны дугаарыг нь авахаа мартав. Найз тань таныг маш чухал хүнтэй танилцуулж магадгүй. Та өнөөдөр маш азтай байх болно.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Мэлхий - (6/22-7/22)
Ирж буй хоногуудад од гаригуудын маш хүчтэй байршил нь, таны энерги, урагшлан дэвжих учир шалтгаан, дайчин чанарыг улам нэмэгдүүлэх болно. Хүслээ биелүүлэхийн тулд юуг л бол юуг ч хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтэээлтэй, шинийг санаачлагч үе ирж буй хэрэг бөгөөд мэлхий ордынхон хичээвэл өндөр амжилтанд хүрэх болно. Таны нэр алдар, амжилтанд хүрсэн явдал таны өөрийн чинь ур чадвараас гадна бусдын тус дэм их бий.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Арслан - (7/23-8/22)
Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэх хугацааг хойшлуулах нь. Өөрийгөө зэмлэн буруутгахын оронд эргэлзээгээ залруулж, итгэлээ олж ав. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл хэвэндээ орно. Танд хэрэгтэй зүйл бол танин мэдэхүйн шинжлэх ухаан. Мэргэжлийн зөвлөгөө авч, өөртөө тохирох эсэхийг туршаад үзээрэй.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Охин - (8/23-9/22)
Хайр дурлалын харилцаанд үүссэн асуудал танд төвөгтэй санагдах бөгөөд та ажил төрлөө зохицуулснаар гэртээ илүү их цаг зарцуулах боломж гарна. Өөрөөс тань ухаалаг хүмүүсийн зөвлөгөөг сайн сонс, магадгүй тэдний зөвлөгөөг сонссоноор таны амьдрал илүү хялбар болох болно. Биеийн тамираар хичээллэдэг охиныхоны хүч чадал өнөөдөр нэлээд тогтворгүй байх бололтой. Таны эрч хүч өндөр байвал үүнийг дэмий ашиглах хэрэггүй.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Жинлүүр - (9/23-10/22)
Шөнө тайван бус унтсанаас болж та маш эрт босох болно. Салхинд гар. Өөрийнхөө ямар их эрч хүчтэйг мэдрэх болно. Гэр орны ажлаа зохицуул. Бүх талаас сэтгэл гонсойж болзошгүй байна. Шинэ өдрөө нааштай үр дүн гарна хэмээн хүлээн ав. Зөн совин тань юу хэлж байгааг сонс, түүндээ дүгнэлт хийгээрэй. Бизнесээс олох ашиг орлого таны өөдрөг үзлийг сэргээн сайжруулах болно.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Хилэнц - (10/23-11/21)
Эрч хүчтэй, тамир тэнхээ ихтэй Хилэнцүүд онгод орж, урам зориг дүүрэн байна. Спортоор хичээллэж, идэвхтэй байх хэрэгтэй. Хайрын гараг Цолмон ухарч байгаа тул хайр дурлалд ямар ч саад тотгоргүй. Өнөөдөр ачтай буянтай Бархасбадь гараг ирж дурлалт хосд мөргөлдөөн, сөргөлдөөнөө ялан дийлэх арга замыг олж өгөн, холбоо харилцааг бэхжүүлж өгөх болно. Мэргэжлийн үйл ажиллагаа, гэр бүлийн тэмдэглэлт баярт итгэмээргүй их зарлага гарах байх.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Нум - (11/22-12/21)
Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг нь таны уур бухимдлыг төрүүлж мэдэх бололтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Бие эрхтэн, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Матар - (12/22-1/19)
Та өнөөдөр шаргуу тэвчээр, амьдрах чадвар, өөдрөг үзлээр тулгарах саад бэрхшээлүүдийг даван гарна. Зарим ганц бие эрчүүд гэр бүлийн аяллын талаар тууштай зохицуулалт хийнэ. Бусад нь бал сарын аялалд гарна. Хайр дурлал нөгөө талаараа аялалтай холбогдоно. Хилийн чанадад байгаа нь адал явдалтай, хайр дурлалтай холбогдоно. Гэртээ байгаа нь шинэ найз нөхөдтэй болж, бизнесийн олон сонирхолтой гэрээ хэлэлцээрүүд хийнэ.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Бумба - (1/20-2/18)
Бүх зүйлийг хийх хангалттай цаг байхгүйгээс болж нойргүйдэлд орж болзошгүй. Чухал уулзалт, хурал зөвлөгөөнийг мартахгүйн тулд тэмдэглэж авах нь ичмээр зүйл биш. Эрүүл мэндийн болон гүн амьсгал, бясалгалын дасгал хийж сайхан амрах туршлага олж авахыг хичээ. Хамтран ажиллагсдын хооронд таатай уур амьсгал бий болно, хамтын санаагаа хэрэгжүүлэх, ирээдүйн төлөвлөгөө гаргахдаа энэ боломжийг ашигла. Бусдад өөрийн мөнгө, цаг хугацаагаа зориулахад таны хөрөнгө ч нэмэгдэнэ.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 16
Загас - (2/19-3/20)
Авьяаслаг Загаснуудад өөрийн авьяас чадвар, бүтээлч байдлаа илэрхийлэх сайхан цаг. Шийдэмгийгээр асуудалд хандах чадвар, идэвх зүтгэл таныг төсөл төлөвлөгөө боловсруулах богино хэмжээний ажил хийж чадна гэдгийг илтгэнэ. Амжилт бүтээл арвин байх болно. Хэрвээ танд үр ашигтайгаар зохицуулах төлөвлөгөө байгаа бол ичих хэрэггүй, зүгээр л бусдаас дэмжлэг ав. Ингэснээр аюулгүй, баталгаатай зорилго өөд тэмүүлэх итгэл өгөх ба санхүүгийн нөөцөө өсгөхөд тань тусална.
-
2016 оны 5 сарын 16
Хугацаат цэргийн алба хаагч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Б барилга дээрээс үсрэх гэж байсныг НОБГ-ын алба хаагчид аварсан байна.
-
2016 оны 5 сарын 16
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хурлаар батласан УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов
-
2016 оны 5 сарын 16
12.30 цагт: МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа талаар гишүүд ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
-
2016 оны 5 сарын 16
Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хурлаар нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Шийдлийн Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлнэ.
-
2016 оны 5 сарын 16
Өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:30-16:00 цагт: 14-р хороо Консулын 1, 2, Дүүргийн 1-р гудамж, Орос байшин, Торговой дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол Контракт, Гамба ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
Сүхбаатар дүүрэг
10:30-17:30 цагт: 1-р хороо 13-р хороолол 42, 58-р байр, 1-р амаржих газар, Энержи интернэйшнл, ЭМЖЖ, Эм Эм Эм Ди, Хасбуу, УБ Улаан загалмай, Таны төлөө бид эмнэлэг, Улсын ерөнхий прокурорын газар, Ионсей найрамдал эмнэлэг, АШУҮИС, ЭМЯ, болон эдгээрийн ойр орчмоор,
Чингэлтэй дүүрэг
10:30-17:30 цагт: 7, 8, 9-р хороо Хувьсгалчдын Б, В 1-3, Баруун тасганы 1, 4, 5, 8-10, Дунд тасганы 2-7, 9, Зүүн тасганы 1-4, 6-9, 10-12, Дэнжийн 25, 27-29, Зүүн Ард Аюушийн 1, 2, 6, 7 , 9, 10, 13, 25, Хувьсгалчдын Д 2-5, Сангийн 1, Усан сангийн 1-4, Усны 1, 3, Хувьсгалчдын Г-ийн 9, 10, 11-р гудамж Цагаанчулуун /нийтийн байр/, Түнш импекс, UМО, Глобал шонхор, Билэгт, Есөн чандмань, Лхагвачулуун /худаг/, Хүчит бүргэд, Наран эрхэс ХХК-ууд, Сугар /мужаан цех/, Баянгол-гео болон эдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
11:00-18:00 цагт: 18, 19-р хороо 4-р хороолол 15, 34, 35, 35Г, 46-50, 52, 55-57, 60А, Б, 62-65, 68, 81, 82-р байр, Монсүү, Номун эмнэлэг, 70-р сургууль, Гурван билэг
11:00-18:00 цагт: 7, 8, 9, 11, 23-р хороо Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9-14, 16, 25, Хувьсгалчдын Д 1-5, Баруун тасганы 1-3, 7, 8, Дунд тасганы 1, 6-9, Зүүн тасганы 3-6, Усан сангийн 1-6, Дэнжийн 28, 30, 41, 42-р гудамж орчмоор,
Хан-Уул дүүрэг
10:00-16:00 цагт: 3-р хороо Петростар ШТС-27, Онон өртөө, Их өртөө, Далай буян ХХК-ууд,
Сонгинохайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 25-р хороо Одонтын 29Т-25, Хайрханы 14Т-29-р гудамж, Шашны сургууль, Жимобайл , Дэлхийн зөн ОУБ болон ойр орчмоор
10:30-17:00 цагт: 12, 13-р хороо 1-р хороолол 1-6, 8, 10, 11, 47-р байр, 104-р цэцэрлэг, 36-р сургууль, Глоб центр, Халиун толгой эмнэлэг болон ойр орчмоор,
Налайх дүүрэг
10:00-18:00 цагт: 1-р хороо Ойн бирж ШТС, Ронтэнь төмрийн үйлдвэр, Дулааны станц,
Төв аймаг
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Хужирын тохой орчмоор
10:00-18:00 цагт: Баян сум ЗДТГ, Эмнэлэг, Соёлын төв, Сургууль, Цэцэрлэг, Хорихын гэр хороолол, Соёлын төв, Хаан банк, Төрийн банк
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Сөгнөгөрийн гэр хороолол орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 5 сарын 16
ЗНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР
-
2016 оны 5 сарын 16
5-р сарын 16
8 цаг 10 минут
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Нийгэм Байгаль орчин
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны тавдугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны тавдугаар сарын 17-наас тавдугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18,19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
0
Сэтгэгдэл бичих
Шинэ мэдээ
Ерөнхий сайд АСЕМ-ын бэлтгэл ажилтай танилцав
1 минут 50 секундын өмнө
МАХН-ын гишүүд намаасаа гарч байгаа талаараа мэдээлэл хийнэ
4 минут 14 секундын өмнө
Ардчилсан дарангуйлал
6 минут 51 секундын өмнө
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарын нээлт болно
11 минут 26 секундын өмнө
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаантай
16 минут 47 секундын өмнө
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотын иргэдэд ажлын тайлангаа танилцуулав
20 минут 5 секундын өмнө
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
21 минут 21 секундын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
24 минут 36 секундын өмнө
Засгийн газар хуралдана
27 минут 46 секундын өмнө
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
29 минут 37 секундын өмнө
Харумафүжи Котошёогикүг хаясан 8 дахь өдрийн бичлэг
5 сар 15. 21:20
Луйс Суарес мэргэн бууч болж, ”Барса” лигийн аварга боллоо
5 сар 15. 19:20
Нацу башё: Найм давсан Кисеносато боломжоо ашиглаж чадах уу
5 сар 15. 18:40
”Монгол бөх жуулчдад үзүүлдэг цирк, бооцоо тавьдаг нохой зодоон болж хувирах вий”
5 сар 15. 16:15
Венесуэлд 60 хоногийн хугацаатай онц байдал зарлалаа
5 сар 15. 15:54
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотын төв цэцэрлэгт мод тарилаа
5 сар 15. 15:20
”Замбутивийн дэлгэр номлол” ба Миндол номун
5 сар 15. 15:15
Сурагчдын шалгалтын хуваарь
5 сар 15. 15:03
Аянганд цохиулж 60 хүн амиа алджээ
5 сар 15. 14:26
Леброн Жэймс: “Миний хүүхдүүд намайг хэзээ тоглохоо болихыг шийднэ”
5 сар 15. 14:08
Эрдэмт лам Авжий
5 сар 15. 14:07
Д.Батбаяр: “Хайрыг хайрла”-ыг минь хулгайлчихлаа
5 сар 15. 14:03
Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр
5 сар 15. 14:00
”Алдар”-аас тодорсон ази тивийн аварга
5 сар 15. 13:56
Үгийн энерги
5 сар 15. 13:56
Та тивүүдийн нэр ямар утгатайг мэдэх үү?
5 сар 15. 13:53
Украины дуучин “Eurovision”-д түрүүлжээ
5 сар 15. 13:39
Мөрийцсөн нь
5 сар 15. 13:36
Ховсдох шидийн тухай хууч
5 сар 15. 13:32
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймагт ажиллаж байна
5 сар 15. 13:20
-
2016 оны 5 сарын 15
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна.