Хугацаат цэргийн алба хаагч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Б барилга дээрээс үсрэх гэж байсныг НОБГ-ын алба хаагчид аварсан байна.
Тэрээр 21 настай бөгөөд 032 дугаар ангийн ойролцоох 10 давхар барилгын дээвэр дээрээс үсрэхийг завдсан аж. Эл хэргийн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид мөн очсон байна.
Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (4)