Хонь - (3/21-4/19)
Эрч хүчээр дүүрэн, зан ааш ч өөдрөг байна. Нийгэмдээ өөрчлөлт хийх сонирхлоороо аль нэг намын бүлэгт элсч, лоббид оролцох бололтой. Хамгийн гол нь үнэнч шударга, нийгмийн төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбараас шинэчлэлээ эхпэх байх. Өөрийн амьдралдаа ч гэсэн шинэчлэл хийхийг хичээ.
Үхэр - (4/20-5/20)
Гэр бүл, найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцах өдөр. Гэр орноо тохижуулахад онцгой ач холбогдол өгөөрэй. Энэ нь ажил танд баяр баясал өгнө. Худалдан авсан бэлэг тань гэр бүл, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг тэдэндээ зориул. Эмэгтэй хүнээс бэлэг юм уу бага зэрэг мөнгө авна. Хүүхдүүдтэйгээ хэл амаа хялбар ололцож баярын арга хэмжээнд дуртайяа оролцох болно. Хосууд аз жаргалтай байхын тулд тав тухтай орчин бүрдүүлэх нь чухал. Ганц бие Үхрүүд хайрлаж явдаг хүндээ чин зүрхнээсээ ханд.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр олон нийтийн уулзалт, арга хэмжээ ихтэй тул энэ бүгдэд зохицох сайхан хувцас өмсөх хэрэгтэй. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй. Таны сэтгэлийг хөдөлгөх болно. Хуучин цагаа дурсаж, эргэн тойрондоо хүн байгаа үгүйг ч мартан нэг нэгийнхээ талаар удаан ярилцах болно. Дараа уулзахыг хүсвэл утасны дугаарыг нь авахаа мартав. Найз тань таныг маш чухал хүнтэй танилцуулж магадгүй. Та өнөөдөр маш азтай байх болно.
Мэлхий - (6/22-7/22)
Ирж буй хоногуудад од гаригуудын маш хүчтэй байршил нь, таны энерги, урагшлан дэвжих учир шалтгаан, дайчин чанарыг улам нэмэгдүүлэх болно. Хүслээ биелүүлэхийн тулд юуг л бол юуг ч хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтэээлтэй, шинийг санаачлагч үе ирж буй хэрэг бөгөөд мэлхий ордынхон хичээвэл өндөр амжилтанд хүрэх болно. Таны нэр алдар, амжилтанд хүрсэн явдал таны өөрийн чинь ур чадвараас гадна бусдын тус дэм их бий.
Арслан - (7/23-8/22)
Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэх хугацааг хойшлуулах нь. Өөрийгөө зэмлэн буруутгахын оронд эргэлзээгээ залруулж, итгэлээ олж ав. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл хэвэндээ орно. Танд хэрэгтэй зүйл бол танин мэдэхүйн шинжлэх ухаан. Мэргэжлийн зөвлөгөө авч, өөртөө тохирох эсэхийг туршаад үзээрэй.
Охин - (8/23-9/22)
Хайр дурлалын харилцаанд үүссэн асуудал танд төвөгтэй санагдах бөгөөд та ажил төрлөө зохицуулснаар гэртээ илүү их цаг зарцуулах боломж гарна. Өөрөөс тань ухаалаг хүмүүсийн зөвлөгөөг сайн сонс, магадгүй тэдний зөвлөгөөг сонссоноор таны амьдрал илүү хялбар болох болно. Биеийн тамираар хичээллэдэг охиныхоны хүч чадал өнөөдөр нэлээд тогтворгүй байх бололтой. Таны эрч хүч өндөр байвал үүнийг дэмий ашиглах хэрэггүй.
Жинлүүр - (9/23-10/22)
Шөнө тайван бус унтсанаас болж та маш эрт босох болно. Салхинд гар. Өөрийнхөө ямар их эрч хүчтэйг мэдрэх болно. Гэр орны ажлаа зохицуул. Бүх талаас сэтгэл гонсойж болзошгүй байна. Шинэ өдрөө нааштай үр дүн гарна хэмээн хүлээн ав. Зөн совин тань юу хэлж байгааг сонс, түүндээ дүгнэлт хийгээрэй. Бизнесээс олох ашиг орлого таны өөдрөг үзлийг сэргээн сайжруулах болно.
Хилэнц - (10/23-11/21)
Эрч хүчтэй, тамир тэнхээ ихтэй Хилэнцүүд онгод орж, урам зориг дүүрэн байна. Спортоор хичээллэж, идэвхтэй байх хэрэгтэй. Хайрын гараг Цолмон ухарч байгаа тул хайр дурлалд ямар ч саад тотгоргүй. Өнөөдөр ачтай буянтай Бархасбадь гараг ирж дурлалт хосд мөргөлдөөн, сөргөлдөөнөө ялан дийлэх арга замыг олж өгөн, холбоо харилцааг бэхжүүлж өгөх болно. Мэргэжлийн үйл ажиллагаа, гэр бүлийн тэмдэглэлт баярт итгэмээргүй их зарлага гарах байх.
Нум - (11/22-12/21)
Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг нь таны уур бухимдлыг төрүүлж мэдэх бололтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Бие эрхтэн, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй.
Матар - (12/22-1/19)
Та өнөөдөр шаргуу тэвчээр, амьдрах чадвар, өөдрөг үзлээр тулгарах саад бэрхшээлүүдийг даван гарна. Зарим ганц бие эрчүүд гэр бүлийн аяллын талаар тууштай зохицуулалт хийнэ. Бусад нь бал сарын аялалд гарна. Хайр дурлал нөгөө талаараа аялалтай холбогдоно. Хилийн чанадад байгаа нь адал явдалтай, хайр дурлалтай холбогдоно. Гэртээ байгаа нь шинэ найз нөхөдтэй болж, бизнесийн олон сонирхолтой гэрээ хэлэлцээрүүд хийнэ.
Бумба - (1/20-2/18)
Бүх зүйлийг хийх хангалттай цаг байхгүйгээс болж нойргүйдэлд орж болзошгүй. Чухал уулзалт, хурал зөвлөгөөнийг мартахгүйн тулд тэмдэглэж авах нь ичмээр зүйл биш. Эрүүл мэндийн болон гүн амьсгал, бясалгалын дасгал хийж сайхан амрах туршлага олж авахыг хичээ. Хамтран ажиллагсдын хооронд таатай уур амьсгал бий болно, хамтын санаагаа хэрэгжүүлэх, ирээдүйн төлөвлөгөө гаргахдаа энэ боломжийг ашигла. Бусдад өөрийн мөнгө, цаг хугацаагаа зориулахад таны хөрөнгө ч нэмэгдэнэ.
Загас - (2/19-3/20)
Авьяаслаг Загаснуудад өөрийн авьяас чадвар, бүтээлч байдлаа илэрхийлэх сайхан цаг. Шийдэмгийгээр асуудалд хандах чадвар, идэвх зүтгэл таныг төсөл төлөвлөгөө боловсруулах богино хэмжээний ажил хийж чадна гэдгийг илтгэнэ. Амжилт бүтээл арвин байх болно. Хэрвээ танд үр ашигтайгаар зохицуулах төлөвлөгөө байгаа бол ичих хэрэггүй, зүгээр л бусдаас дэмжлэг ав. Ингэснээр аюулгүй, баталгаатай зорилго өөд тэмүүлэх итгэл өгөх ба санхүүгийн нөөцөө өсгөхөд тань тусална.