-
2016 оны 9 сарын 15
Алс холын Ливан улсын жуулчин Нессим Стивенсон өнгөрсөн намар Монголд аялжээ. Түүний зорилго нь Монголын талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, баримтат кино бүтээх явдал байлаа.
Монгол Улс түүний хувьд сэтгэл хөдөлгөсөн, урьд өмнө үзэж харж байгаагүй ертөнц байв. Эх орондоо хариад Нессим богино хэмжээний кино хийн үзэгчдэд танилцуулсан нь олон хүнд ихэд таалагджээ. Тавхан минутын бичлэгээр тэрбээр Монголын онгон зэрлэг байгаль, эелдэг, нээлттэй ард түмнийг гарган харуулж чадсан юм.
-
2016 оны 9 сарын 15
Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын ажилтнууд усанд осолдсон дөрвөн иргэний цогцсыг хайж байна.
-
2016 оны 9 сарын 15
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа
-
2016 оны 9 сарын 15
”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 11 дэхь жилдээ үүдээ нээлээ
-
2016 оны 9 сарын 15
Forbes сэтгүүлээс тодруулсан дэлхийн хамгийн ҮНЭТЭЙ загвар өмсөгчид
-
2016 оны 9 сарын 15
Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг энэ сарын 14-ний өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд итгэмжлэх жуух бичгээ барив.
-
2016 оны 9 сарын 15
Монгол улсад аялж явсан Их Британийн иргэн, уулчин, парапланы тамирчин Стив Нэш харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан.
-
2016 оны 9 сарын 15
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Д.Сүхбаатарын талбайн нэр сэргээх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2016 оны 9 сарын 15
1. Эрдэнэт УБҮ -ийн хөрөнгө оруулалт үр ашиггүй. Тус үйлдвэрийн 5 компанийн зөвхөн 2 нь л ашиг орлоготой ажиллаж, хувь ногдол хуваарилсан.
2. Үйл ажиллагаагаа эрхлэх урт хугацааны турш Эрдэнэт УБҮ -ийн үйл ажиллагаа нь байнга доголдсон. Орлого нь буурсан.
3. Үйл ажиллагаагаа эрхлэх олон жилийн хугацааны турш үйлдвэрийнхээ цаашдын хөгжил, хөрөнгө оруулалт зэргийг тооцолгүйгээр ногдол ашгийн хувийг олгож ирсэн. Ийм шийдвэр гаргаж байсан тул зарим жилд ашгийн 30-аас доош хувийг үйлдвэртээ үлдээх, заримдаа ( 2003, 2008 онд) бүх ашгийг хувааж авцгааж, үйлдвэрийн хөгжлөө гаргуунд гаргаж байжээ.
4. 2012 онд оногдуулсан 47 сая ам.долларыг өнөөдрийг хүртэл Оросын талын хувь нийлүүлэгчдэд шилжүүлээгүй.
5. Эрдэнэт УБҮ-ийн Совет-ийн зөвлөлийн монгол талын гишүүд Оросын талтай зөвшилцэлгүйгээр бие даан шийдвэр гаргах, түүнийг нь гүйцэтгэх баг хэрэгжүүлдэг. Ийм нэгэн дүгнэлтийг одоогоос 1 жил 4 сарын өмнө Оросын аудитын компани, түүнийг удирдсан Александр Жданьков хийсэн нь сонирхол татлаа. Түүний илтгэлээс харахад, -Эрдэнэт УБҮ маш үрэлгэн, хөрөнгө оруулалтын бодлого нь алсын хараагүй, улс төрчдийн гар хөл дүрээстэй, шахааны хэрэгцээгүй бараанд хөрөнгийг хайр найргүй цацсан, хэмнэлтийн бодлогогүй, монгол талын гишүүд нь гэрээнийхээ дүрэм журмыг мөрддөггүй, дураараа шийдвэр гаргадаг зэрэг дутагдлыг баримтын дагуу дурджээ. Аливаа шийдвэр гаргахдаа, Совет-ийн хамтарсан хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн дүрмийг урт хугацааны турш зөрчиж ирсэн нь шалгалтаар илэрчээ.
2010 оны 9-р, 2013 оны 6-р сард л гэхэд Эрдэнэт УБҮ-ийн монгол талын удирдлага ”Ачит ихт” компанитай хамтын ажиллагааны 2 гэрээ, 2 санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хамтарсан хөрөнгө оруулалтаар зэсийн баяжмалыг үйлдвэрлэх гэсэн үзэл санааг агуулсан гэрээ байгуулсан. Совет-ийн хамтарсан хурлаар л зөвхөн ийм шийдвэр гаргаж болох. Тиймээс хууль, эдийн засаг, харилцан ойлголцол, зөвшилцлийн хүрээнд ”Ачит ихт”-тэй хэрхэн ажиллах талаар Совет-ийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай олон зүйл харагдаж байна. Монголын талын шалгалтаар, нийтдээ 7,8 тэрбум төгрөгний үр ашиггүй бараа, үйлчилгээ авсан нь тогтоогдлоо. Дүрмэнд тусгагдаагүй олон тооны гэрээ хэлэлцээр байгуулж, үр ашиггүй ажиллажээ. Дээрх гэрээнүүдийг хийгээгүй бол, 1,3 сая ам.доллар хэмнэх бололцоотой байв. Түүний зэрэгцээ, нэгэн ноцтой зөрчил илэрсэн. Энэ бол хамтын ажиллагааны гэрээг 2009 онд дахин өөрчилсөн байна. Оросын талаас Ростех компани төлөөлжээ. Энэ гэрээгээ баталгаажуулсан албан тоотыг дөнгөж 2015 оны 2-р сард Оросын талд мэдүүлжээ.
Ийм нэгэн илтгэлийг оросын аудитор Жданьков яг 1 жил 4 сарын өмнө хийжээ. Түүнээс хойш Монголчууд хичээсэнгүй. Ингэж ойлгож болно. Улс төрчид Эрдэнэтийг хяналтнаасаа алдахыг хүссэнгүй. Тэд үйлдвэрийг хөгжүүлэхээс илүүтэйгээр, хувааж идэхээ урьтал болгожээ. Түүний үр дүнд оросууд тоглолтоос гарсан байна.
ИТАР-ТАСС-ын мэдээллийг орчуулсан
-
2016 оны 9 сарын 15
Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар 20.4 сая ам.долларын самнасан ноолуур экспортлосон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурсан үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 15
Олон улсын сонирхогчийн боксын ”Чингис хаан-Улаанбаатар цом” тэмцээн ирэх сарын 17-23-нд болох гэж байна. Одоогийн байдлаар энэхүү тэмцээнд манай хоёр хөршөөс гадна боксын өндөр хөгжилтэй Казахстан, Узбекстан зэрэг орны боксчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.
Тус тэмцээн нь 2000 оноос хойш 16 жил завсарласан бөгөөд энэ жилээс эргэн сэргээж байгаа нь энэ юм.
-
2016 оны 9 сарын 15
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийхэн төв талбайг Д. Сүхбаатарын гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай, дараагийнхан НИТХ- ын ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр хэлэхдээ” НИТХ- ын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолоор Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрэлсэн байдаг. Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн Их жанжины удам болох иргэн З. Хайдар 2015 онд Захираагын хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн дагуу 3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр НИТХ ын 79 -р тогтоолыг хууль бус гэж үзэн, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн юм. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө баталсан болно. Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг танилцуулж байна “ гэлээ. Хуралдаанд оролцсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар 2013 оны 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны товыг хэлэлцээд ирэх долоо хоногт буюу 9 дүгээр сарын 22 ны пүрэв гарагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 15
Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна
-
2016 оны 9 сарын 15
“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөө тус холбооны дэргэд МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулагдсан байна.
Тэрээр тус холбооны тэргүүн Т.Хасбаатар “МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийг уншиж, танилцахад биелэгдэшгүй заалт олон байна. Жишээ нь: 1.3.5-д Оюутан бүрт олгодог үндэсний тэтгэлэгийг үргэлжлүүлнэ гэж амалсан байдаг. Гэтэл тэтгэлэг цуцлагдсан. Хоёрдугаарт, 2.1.1-д Эдийн засгийн хямралаас гарах “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн. Засгийн газрын гишүүдийг харахад нэг хүний тойрон хүрээлэгсэд харагддаг. 1.4.1-д Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эрх зүйн таатай орчин бий болгоно гэж заасан. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихийг зогсоосон. Иймээс амлалтаасаа хэрхэн буцаж байгааг бид судалж, тодруулж ард түмэнд мэдээллэх болно” хэмээлээ.
-
2016 оны 9 сарын 15
НМХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хамтарсан хяналт шалгалтыг энэ сарын 1-ээс эхлэн явуулж байна. Одоогоор худалдаа үйлчилгээний 110, хоол үйлдвэрлэлийн 147, нийт 257 аж ахуйн нэгжид хамтарсан хяналт шалгалт хийж, 155 /давхардсан тоогоор/ зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 94 заалт бүхий 36 албан шаардлага хүргүүлж ажилласан байна. Архи, согтууруулах ундаа худалдаалж, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа үйлчилгээний газрууд болон баар, зоогийн газруудад,
-Стандартын шаардлага хангаагүй ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг,
-Баталгаажилтгүй хүнс худалдаалдаг, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдаанд нийлүүлдэг,
-Ажиллагсад нь эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлдэггүй,
-Хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалдаггүй, хадгалалтын явцад болон хөргөгч хөлдөөгчийн температурыг хянадаггүй,
-Хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл,
-Шавьжгүйтгэлийг зохих шаардлагын дагуу хийдэггүй, ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан 14 нэр төрлийн, 201.5 литр шар айраг болон хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан зургаан аж ахуйн нэгжид 950.000, 18 албан тушаалтанд 6.626.000 төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулан, хаяг шошгын шаардлага хангаагүй гурван нэрийн / ”АПУ” ХХК-ийн Ямаахай, Алтангагнуур дарс, “UFC” ХХК-ийн “Алтангадас” архи/ бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авахуулах албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Шалгалтын явцад зургаан үйлдвэрийн 10 нэрийн архинаас дээж авч, Нийслэлийн нэгдсэн төв лабораторид өгч одоогийн байдлаар хариу гараагүй байгаа аж.
-
2016 оны 9 сарын 15
Рио 2016: Паралимпийн шилдэг агшинууд
-
2016 оны 9 сарын 15
Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчилжээ.
-
2016 оны 9 сарын 15
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.15/ хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч иргэнд хүргэх, төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилготой зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцов.
Улсын Их Хурлын дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүнс, хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг чухал салбар болохыг онцоллоо. Түүнчлэн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Улсын Их Хурлаас хэд хэдэн хууль тогтоомж баталсан болохыг дурдсан. Мөн тэрээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнд ногдуулах экспортын гаалийн татварыг хүчингүй болгосон нь малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын тулд малчны хот, тариан талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үе шатанд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулан, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгон хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад төр, хувийн хэвшлийн хамтын түншлэл болон малчид, тариаланчид, үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч Та бүхний хамтын ажиллагаа маш чухал юм” гэв.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриатайгаар 11 дэх жилдээ зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд мөн Улсын Их Хурлын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, ногоочдын төлөөлөл оролцсон юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэ намар улсын хэмжээнд 501 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 46.4 мянган тонн малын тэжээл тус тус хураан авах урьдчилсан төлөвтэй байгааг танилцууллаа. Мөн 2015 оны мал тооллогын дүнгээр малын тоо 55.9 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 3.9 сая толгой буюу 7.9 хувиар өсч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авчээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэгцээг хангахад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар онцгой үүрэгтэй болохыг Засгийн газар онцлон, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон зорилт тусгаад байгаа талаар П.Сэргэлэн сайд танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, жимс, жимсгэнэ, ногоо, мах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг малчны хот, тариан талбайгаас шууд хэрэглэгчийн гарт хүргэх сүлжээг бий болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа дуулгасан юм. Ингэснээр нийслэлийн 1.3 сая иргэн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах бололцоо бүрдэхийн зэрэгцээ малчин, тариаланч, ногоочдын орлого нэмэгдэх ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэн хэлсэн.
Нээлтийн ёслолын төгсгөлд хүндэт зочид тууз хайчилж, зохион байгуулагчдын зүгээс энэ намрын ургацын дээж тариан түрүүг бэлэглэв.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, малчин, тариаланч, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 15
“Улаанбаатар хотын өнөөгийн байдал, хөгжлийн үзэл баримтлал” уулзалтын үеэр Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Нийслэлийн удирдлагууд чухал цаг үед биднийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Улаанбаатар бол мегаполис том хот болсон. Хотын хууль эрх зүйн орчин, төсвийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хот бие даан хөгжих эрхээ хэрэгжүүлж, чөлөөт эдийн засагтай байх хэрэгтэй. Иргэнийг тойрсон бүх асуудал бол хотын асуудал. Эдийн засаг хямарсан гээд гараа хумихаад сууж болохгүй. Бид иргэдийнхээ захисан захиас, хэлсэн үгийг мартаагүй. Нийслэлийнхээ хөгжлийг цогцоор нь шийдэх ёстой. Дуу хоолойгоо нэгтгэж хамтран ажиллах болно”
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа гол асуудлууд бол агаар, хөрсний бохирдол, ус, замын түгжрэл юм. Хөрсний бохирдлыг шийдэхийн тулд зайлшгүй хогны үйлдвэр барих хэрэгтэй. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл бол гэр хорооллын тэлэлт түүхий нүүрсний хэрэглээ. Тийм учраас гэр хороололд бие даасан дэд бүтцүүдийг бий болгох тал дээр хотын удирдлагууд анхаарч ажиллаарай. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал бол хамгийн түрүүнд эхлүүлэх ажил. Мөн харгиа цэвэрлэх байгууламжийг шилжүүлж, Эмээлтийн бүсэд байгуулах ажлын ТЭЗҮ-ийг хийж, төслийн баг нь шалгарсан байгаа. Энэхүү ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэхэд идэвхтэй оролцож ажиллана”
УИХ-ын гишүүн Б.Батзориг “Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны зарим гишүүд төв цэвэрлэх байгууламж дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. Байдал маш хүнд байна. Хотын удирдлагууд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, гоц анхаарах шаардлагатай. Мөн Да хүрээ захын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудын асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч байна. Газраа өгч орон гэргүй болсон олон өрх байна. Эдгээр хүмүүсийг яах вэ гэдэг асуудал маш хүнд байна. Мөн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний насжилт 50, 60 гаруй жил болсон. Шугам сүлжээ эвдэрсэн тохиолдолд замаа хуулж янзлахаас өөр аргагүй байдаг. Ингэхгүйгээр хонгилын системд оруулах шаардлагатай байна. Мөн хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед нэг хувийн хотын татвар аж ахуйн нэгжүүдэд маш том дарамт болж байна. Үүнийг байхгүй олгох хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Нийслэлийн шинэ удирдлагууд цагаа олсон зөв уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатарыг аюулгүй, эрүүл, ногоон хот болгохын тулд нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Үнэхээр аюулын байдалд хүрсэн. Цэвэрлэх байгууламж маш нарийн инженерийн шугам сүлжээний үйлдвэр гэвэл үгүй. Энгийн л нэг байгууламж. Манайх шиг бохирдлоо ил задгай асгаж, ууршуулах аргаар цэвэрлэдэг хот дэлхийд байхгүй. Ийм хоцрогдсон технологитой байвал цаашид хөгжиж эрүүл хот болно гэвэл боломжгүй. Хамгийн түрүүнд шинэ технологиор цэвэрлэх байгууламжийг барих зайлшгүй шаардлагатай. Гэр хорооллын хөрсний бохирдол 90 хувьд хүрчихсэн. Үүнээс болж төрөл бүрийн халдварт өвчлөлүүд их үүсч байна. Энэ тал дээр нийслэлээс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид ч хамтран ажиллахдаа бэлэн байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж олон давхар байшин барих нь зохимжгүй. Үүний оронд гэр хорооллыг инженерийн дэд бүтэц, эрчим хүчтэй холбож, эрчим хүч үйлдвэрлэх нь маш чухал юм”
УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Гэр хорооллын иргэдийн наад захын хэрэглээ болох цахилгаан, эрчим хүч, ус зарим газар хангагдахгүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Хотын иргэдийн хүсдэг зүйл бол мэдээж соёлтой үйчилгээ шүү дээ. Төрийн албан хаагчдыг иргэдэд хүнд сурталгүй үйлчилдэг болгоход анхаарч ажиллах шаардлагатай”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Газрын харилцаанаас нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо маш их байгаа. Орлогын томоохон эх үүсвэрийг бий болгож, нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. ТЭЗҮ хийсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Бүх өрхийн эмнэлгийг цэргийн технологиор бага зардлаар өргөтгөх боломжтой. Та бүхэн үүнийг судалж үзээрэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод гацчихсан олон өрх байна. Эдгээр иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсч байна. Цаашид хамтран ажиллахдаа бэлэн байх болно”
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Би Чингэлтэй дүүргийн бүх хороогоор явж нөхцөл байдалтай танилцсан. Хүндрэлтэй асуудлууд олон байна. Тухайлбал, зарим хороонд нэг ч банк байхгүй, нийтийн тээвэр ч явахгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Мөн гэр хорооллын сургуулиудын эргэн тойронд архи, тамхи их худалдаалж байна. Үүнийг таслан зогсоохыг хүсч байна. Улаанбаатар хотын хөгжлийн төлөө Та бүхэнтэй хамтран дэмжиж ажиллах болно”
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “УИХ-д нийслэлээс сонгогдсон 28 гишүүн байна. Бид Та нарын ард ямагт асаалттай танк байх болно. Нийслэлд ямар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна үүнд бид хамтран ажиллахдаа бэлэн байх болно. Би зарим асуудлыг шууд яриад шийдүүлж байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 45-р цэцэрлэгийн асуудлыг Засаг даргын салбар хариуцсан орлогчтой ярьж, маш хурдан шийдүүлж чадсан. Мөн тус дүүрэгт хурд сааруулагч тавих шаардлагатай байсан үүнийг ч шийдсэн. Энэ мэтчилэн хийх ёстой ажлуудыг холбогдох хүмүүст бичгээр өгнө. Та бүхэн яаралтай хариу өгч байгаарай. Хоёр талаасаа хамтран асуудлаа тухай бүрт нь шийдэж байя”
УИХ-ын гишүүн А.Ундраа “Улаанбаатар хотын утааны асуудал бол нийгмийн эрүүл мэндийн хувьд гамшиг болж байна. Утааг багасгахын тулд зөвхөн зуухаар шийдэхгүй. Үүнийг цахилгаан, дулааны орчин үеийн шийдэл л шийднэ. Та бүхнийг Улаанбаатар хотоо агаарын бохирдлоос гаргаж чадсан шинэлэг баг байгаасаа гэж хүсч байна. Хот татвартай байх ёстой. Гэхдээ хүн ам ихтэй А зэрэглэлийн бүсэд өндөр татвартай, захын гэр хорооллоор бага татвартай байх татварын уян хатан бодлогыг явуулах нь чухал. Хот өөрөө татвартай байж орлогын эх үүсвэрээ бүрдүүлнэ шүү дээ”
УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэхүү уулзалт цаг хугацаагаа олсон зөв зүйл болж байна. Өнөөдөр хотын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол оршуулга болоод байна. Хатуухан хэлэхэд үхсэн, амьд хоёр нь газраа булаацалдаж байгаа юм шиг байдалтай байна. Бид өвөг дээдсээ зөв оршуулж чадахгүй байна. Уриалгын чанартай зүйлүүдийг иргэдэд хүргэж, монгол ёс заншлаа сэргээх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Мөн шинээр байгуулж байгаа газруудын хаягийг босоо монгол бичигтэй болгож, сэргээх хэрэгтэй байна. Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Утаа, бөглөрөл гэхээсээ илүү сэтгэл, оюун ухааны бөглөрлийг арилгасан тохиолдолд замын түгжрэлийг арилгаж, утаагүй болж чадна гэдэг урилгыг иргэдэд хүргэж ажиллана гэдэгт итгэж байна. Бид бүхний гарт Монголын тал хүний хувь заяа байна. Эдгээр иргэдийнхээ төлөө итгэлийг нь алдалгүйгээр ажиллах болно”
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хотын нэг хувийн татвараас 2015 онд хэдэн төгрөг төвлөрсөн, 2016 онд хэдийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бэ? Мөн 2020 оны хотын ерөнхий төлөвлөгөөнд жижиг дунд үйлдэрийг яаж дэмжихээр тусгасан бэ? гэдгийг асуумаар байна.
Иргэдийн өмчийг эргэлтэд оруулж, гэр хорооллын барилгажилтад анхаарах хэрэгтэй. Гэр хороололд 3-4 давхар, цахилгаан шатгүй, өөрийгөө халаадаг барилгууд баригдвал илүү хурдацтай гэж үзэж байна”
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “2015 онд хотын татварт 1,7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Харин 2016 онд 10 тэрбумын орлого төвлөрүүлэх тооцоотой байгаа юм. Одоогийн байдлаар 5,7 тэрбум төгрөг төвлөрч байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хэрвээ нэг хувийн татварыг хүчингүй болговол хот дахиад хэзээ ч татвартай болж чадахгүй. Аль ч улсад хотын татвар байдаг. Үүнийг хэвшүүлэх хэрэгтэй, заавал байх ёстой зүйл. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг дөрвөн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгасан байгаа” гэлээ. Мөн тэрээр бидний урилгыг хүлээн авч, анхны уулзалтад ирсэн нийт гишүүддээ талархал илэрхийлье. Энэхүү уулзалтыг хагас жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Нийслэлийн хөгжлийн төлөө Та бүхнийхээ дэмжлэгийг авч, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
САНАЛ БОЛГОЖ БАЙНА
-
2016 оны 9 сарын 15
Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 13-наас эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Тэгвэл мялзан төст өвчний голомтод газруудад 44 пост шинээр гарган ажиллаж байна.
Харин Аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд зургаан пост ажиллаж байгаа аж.
Мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож байсан бол одоо аргал, өвс хадлан ногоо зэргийг ч оруулахыг хоригложээ.