Олон улсын сонирхогчийн боксын "Чингис хаан-Улаанбаатар цом" тэмцээн ирэх сарын 17-23-нд болох гэж байна. Одоогийн байдлаар энэхүү тэмцээнд манай хоёр хөршөөс гадна боксын өндөр хөгжилтэй Казахстан, Узбекстан зэрэг орны боксчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.
Тус тэмцээн нь 2000 оноос хойш 16 жил завсарласан бөгөөд энэ жилээс эргэн сэргээж байгаа нь энэ юм.