НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Д.Сүхбаатарын талбайн нэр сэргээх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолоор Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрлэсэн байдаг.
Энэхүү тогтоолыг их жанжины удам болох иргэн З.Хайдар хууль бус гэж үзээд 2015 онд Захираагын хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм. Нэхэмжлэлийн дагуу 3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан билээ. Шүүхийн шийдвэрээр НИТХ ын 79-р тогтоолыг хууль бус гэж үзэн, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн юм.
Тэгвэл нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө баталсан. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолын дагуу Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг хуралдаанд ьанилцуулж, улмаар НИХТ Тэргүүлэгчдийн олонхийн саналаар 2013 оны 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.
Сэтгэгдэл (5)