“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд тус холбооны дэргэд МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулагдсан байна.
Тэрбээр тус холбооны тэргүүн Т.Хасбаатар хэлэхдээ “МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийг уншиж, танилцахад биелэгдэшгүй заалт олон байна. Жишээ нь: 1.3.5-д Оюутан бүрт олгодог үндэсний тэтгэлэгийг үргэлжлүүлнэ гэж амалсан байдаг. Гэтэл тэтгэлэг цуцлагдсан. Хоёрдугаарт, 2.1.1-д Эдийн засгийн хямралаас гарах “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн. Засгийн газрын гишүүдийг харахад нэг хүний тойрон хүрээлэгсэд харагддаг. 1.4.1-д Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эрх зүйн таатай орчин бий болгоно гэж заасан. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихийг зогсоосон. Иймээс амлалтаасаа хэрхэн буцаж байгааг бид судалж, тодруулж ард түмэнд мэдээллэх болно” хэмээлээ.
Сэтгэгдэл (3)