-
2016 оны 9 сарын 16
Ж.Мөнхбат: Ю.Цэдэнбалын амьдрал, үйлс бол Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй нэг хэсэг
-
2016 оны 9 сарын 16
Рио 2016 олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан маргаантай болж, улмаар манай дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
-
2016 оны 9 сарын 16
Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг сануулж байна.
БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна. Энэ оны долоодугаар сард Монголын 15 оюутан, есдүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарсан.
Тиймээс манай улсыниргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа юуны өмнө гэрээ байгуулах, урлагийн толголт хийх зөвшөөрөл авах, хөдөлмөр болон оршин суух зөвшөөрлийг тухайн улсын холбогдох хуулийн дагуу авч байхыг зөвлөж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
-
2016 оны 9 сарын 16
”Улсын нэр томъёоны комисс”-ыг дахин сэргээлээ. Энэхүү комиссыг сэргээснээр даяаршиж буй монгол хэлээ монголоор нь авч үлдэх, хүн бүр дураараа орчуулан хэрэглэж буй гадаад нэр томъёог нэг мөр болгон орчуулах боломж бүрдэх юм.
-
2016 оны 9 сарын 16
“Чандмань эрдэнийн өргөл” буюу усан тахил өргөх ёслол нь бурхан шүтээнд тэдгээрийн эрдэм, дүр төрхийг сэтгэлдээ ургуулан сүжиглэж тахил өргөвөл хилэнц түйтгэр арилж, сэтгэлд номын эрдэм төрөх барцад арилдаг. Ялангуяа усан тахил нь өргөхөд хялбар, харам, омог зэрэг муу сэтгэлийн гэмгүй тул урьд болоод эдүгээд дээдэс мэргэдүүд эрхэмлэн өргөж иржээ.
Тус олон нийтийн арга хэмжээ энэ ням гарагт болох бөгөөд үйл ажиллагааг Богд хааны ордон музей, Усны үндэсний хороо, Туул голын сав газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.
Наран ургах цагаар эхлэх тус ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь Улаанбаатарчууд бидний ундны усны эх ундрага болсон Хатан туул голын тунгалаг урсгалаас Зайсангийн гүүрийн баруун доод хэсгээс дээжлэн авч, эгнэж зогссон 1600-1800 хүмүүс гараас гарт хүндэтгэлтэйгээр дамжуулсаар Богд хааны ордон музейд тахил өргөх усыг хүргэх ажээ.
Дээрхи үйл ажиллагааны зорилго нь усны зөв зохистой хэрэглээг эрхэмлэж амьдрахыг уриалах явдал юм.
-
2016 оны 9 сарын 16
2016 оны 09 дүгээр сарын 16-ны 21 цагаас 09 дүгээр сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө Бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 16
БНХАУ-ын Хяналт, Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий Газар Монголын үхэр, хонины мах болон холбогдох махан бүтээгдэхүүнийг экспортлох эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
-
2016 оны 9 сарын 16
Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв
-
2016 оны 9 сарын 16
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, БНКУ-ын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв
-
2016 оны 9 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
-
2016 оны 9 сарын 16
Монголын багш нарын 90 дэх өдөр тохиож байгаа
-
2016 оны 9 сарын 16
”Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнарангийн хувьд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч сүүлийн 6 секундэд өрсөлдөгчдөө боломж олголгүй зугтсан гэх үндэслэлээр хожигдсон. Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн нь дахин нэг онооны торгуулийг авчирсан билээ. Тэдний энэхүү үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэж Дэлхийн бөхийн холбооноос үзэн Монголын багийн тэмцээн уралдаанд орох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаад байгаа талаар МЧБХ-оос мэдэгдсэн. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоо тус хоёр дасгалжуулагчийн дотоодын болоод олон улсын тэмцээн, чөлөөт бөхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасаж буйгаа мэдэгдсэн юм.
-
2016 оны 9 сарын 16
дефляцитай
-
2016 оны 9 сарын 16
Номын баярын нээлт болов
-
2016 оны 9 сарын 16
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын тухай мэдээллийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдээллээ.
Тэрээр “2012-2016 онуудад гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 баршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан. Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдөр нэг хувьд ч хүрэхгүй байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэж тайлбарлав.
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд 7 дугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Яг ийм байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна.
2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байна гэсэн юм. Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой гэдгийг тэрээр мөн хэллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 104,0 тэрбум төгрөг зарцуулчихсан хирнээ өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна. Ер нь энэ хөрөнгө хаашаа яаж оров, юунд зарцуулагсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Иргэдэд энэ талаар бодит мэдээлэл өгч, дахин төлөвлөлтийг цаашид яаж үргэлжлүүлэх, иргэдээ хохиролгүй болоход бид анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлж байлаа.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “2008 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын айлууд дахин төлөвлөлтөөр газрынхаа ашиг шимийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон иргэд хохирогч болчихоод байгаа нь энэ хөтөлбөр буруу явсныг харуулж байна. Эргээд төрийн нуруун дээр энэ ачаа бууж байгаа учраас буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн иргэдийг хохирлогүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулах хэрэгтэй” гэсэн юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид нэн тэрүүнд орон гэргүй болон 400 айлын асуудлыг шийднэ гэдгээ хэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар үнэн бодит мэдээллийг иргэдэд танилцуулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 16
Сири улсад гал зогсоох талаар мэдэгдлээ
-
2016 оны 9 сарын 16
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.16/ БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочидтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн мэндийг түүний хүү, гэр бүлд нь дэвшүүлэв.
Мөн тэрбээр “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, долоо хоногийн өмнө өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар “Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Монголын төр, ард түмэн нийтээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариуцаад ажиллаж байна. Уг ойн арга хэмжээ гурван өдрийн турш болох төдийгүй хөдөө орон нутагт бид намынхаа шугамаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ удаагийн УИХ-ын шийдвэр бол Монголын төрийг 44 жил удирдаж явсан Ю.Цэдэнбал агсны ажил үйлс, амьдрал, Монгол төрийн төлөө зүтгэж явсан бүх зүйлийг бодитоор үнэлэн дүгнэж, хойч үедээ өвлүүлэх зорилготой. Энэ хүний Монголын төрийг удирдаж явсан тэртээх он жилүүдэд монголчууд бичиг үсэгтэй болж, эрүүлжин гэгээрч, үйлдвэржиж, НҮБ-ын гишүүн болж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон улс болсон. XX зуунд Монгол Улс хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон гэдгийг монголчууд мартахгүй байхын учир УИХ-ын тогтоолыг баталсан” хэмээгээд Ю.Цэдэнбалын музейг байгуулахаар болсныг дуулгав.
Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг УИХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Ардын Намыг УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр “Өнгөрсөнд болсон аливаа үйл явдал үнэн бодитоор түүхэнд үлдэх ёстой. Миний эцгийн мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ түүхэн ойг тэмдэглэж буй үйл явдал нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой. Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна. Шинэ парламент, Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлыг улам сайн хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Миний эцэг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүний үр дүнд эцгийн маань төрийг удирдаж байсан 44 жилийн хугацаанд Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан гэж боддог” гэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат болон “Цэдэнбалын академи”-ийн төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 16
Өнөөдөр өглөө (IX/16) гаалийн ажилтнууд Улаанбаатараас Эрээн чиглэлийн галт тэрэгний зорчигч Н гэгч 6 кг алт нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээллэснээр, Н гэгч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн байсан аж. Гаалийн Ерөнхий газраас хяналт шалгалтаа өндөржүүлэн ажилласны үр дүнд ноцтой олон зөрчил илрүүлж байгаагий нэг энэ юм. Монгол улсын эдийн засаг хүнд байдалтай холбоотойгоор улсын хилээр хууль бусаар түүхий эд бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх оролдлого гарах нь нэмэгдэж байгаа аж.
-
2016 оны 9 сарын 16
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулагдана
-
2016 оны 9 сарын 16
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас өнөөдөр товлогдсон байсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасны зэрэгцээ сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг удирдан оролцуулах сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгожээ.
2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа тус намын дарга З.Энхболд огцорч, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Харин одоо орон нутгийн сонгуульд намаа удирдаж ажиллах үүргийг Гүйцэтгэх зөвлөлөөс хүлээлээ.
Түүнийг 2008-2012 онд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн орон нутгийн сонгууль, Ерөнхий сонгуульд тус бүр амжилттай оролцож байсан юм.