Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрөгч сард 60.8 тэрбум төгрөг, зарлага 107.2 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс орлого 0.2 тэрбум төгрөгөөр буурч, зарлага 16.8 тэрбум төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн сангаас өнгөрсөн сард 116.7 мянган хүнд 8.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэмж авагчдын тоо 18.9 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 1.3 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар буурсан байна. Тэгвэл "Хүний хөгжил" сангаас өнгөрсөн сард 18 хүртэлх насны 996.0 мянган хүүхдэд 20.2 тэрбум төгрөгийг олгосон гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.