Манай улсын газар нутаг хэрхэн цөлжиж буйг харьцуулсан зургуудаар
илэрхийлсэн үзэсгэлэн Америкт гарчээ. Тэдгээр зургууд болон цодит
баримтууд нь Монгол Улсад төдийгүй олон улсын түвшинд уур амьсгалын
өөрчлөлтийн асуудал ямар аймшигтай түвшинд явагдаж байгааг харуулсан
байна. Монголын цөлжилтийн асуудлаар барууны нэр хүндтэй “Huffington
post” хэрхэн онцолсныг хүргэе.
Манай улсын газар нутаг хэрхэн цөлжиж буйг харьцуулсан зургуудаар илэрхийлсэн үзэсгэлэн Америкт гарчээ. Тэдгээр зургууд болон цодит баримтууд нь Монгол Улсад төдийгүй олон улсын түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал ямар аймшигтай түвшинд явагдаж байгааг харуулсан байна. Монголын цөлжилтийн асуудлаар барууны нэр хүндтэй “Huffington post” хэрхэн онцолсныг хүргэе.
Өнөөгийн байдлаар монголчуудын 25 хувь нь нүүдэлчин малчид бөгөөд тэдгээр хүмүүс бэлчээрийн нутгаас шууд хамааралтай амьдардаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдсанаар бэлчээрийн нутаг хоосорсон нь малчдын амьдралд хүндээр тусч байна.
Сүүлийн 30 жилд Монголын газар нутгийн дөрөвний нэг орчим нь цөлжиж, 850-иад нуур, 2000 гаруй гол горхи ширгэжээ. Хэрвээ энэ байдал хэвээр байх юм бол Монголын мянга мянган жилийн турш оршин тогтнож буйгаа уламжлал үгүй болох юм.
Солонгос гэрэл зургачин Дайсун Ли Монголын цөлжилт ард түмний амьдралд нь хэрхэн нөлөөлж буйг харуулахыг оролдсон фото цувралуудаа “Ирээдүйн археологи” нэртэйгээр үзэсгэлэн болгож гаргасан байна.
Ли Парист нэгэн музей үзсэний дараа Монголын тухай цувралаа хийхээр шийджээ. Түүний цуглуулга байж боломжгүй уур амьсгалын өөрчлөлт Монголын соёл уламжлалыг устгаж, сөнөлтийн байдалд орсон эх нутгий нь харуулжээ.
Тэрээр энэхүү үр дүнд ихээхэн цочирдсон бөгөөд “Эдгээр цуглуулга нь монголчууд өөрсдийн соёл, ёс заншлаа алдаж байна гэдгийг харуулж байгаа юм. Монгол Улс ч бас бидний гарт байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч, бидэнтэй ижил хувь тавилантай гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ.
Гэрэл зурагчин Лигийн хувьд тус улсын цөлжилтийн аймшигтай дүр төрхийг хэдэн жилийн өмнөх хэвлэмэл зурагтай харьцуулан үзүүлсэн нь ихээхэн сонирхол төрүүлсэн юм. Ингэхдээ хэвлэмэл зургаа жижгээр хайрцагласан фото зураг тус бүрт эвлүүлж өгсөн нь уур амьсгалын өөрчлөлт нүдэнд өртөхгүйгээр ямар хурдтай сүйрлийг авчирсныг анхааруулж чадсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (11)