
Хадгалж байсан 100 орчим тонн будаа нь 2009 оны буюу гурав дахь жилдээ хадгалж байгаа будаа аж. Дэлбэрэлт болсон 147 дугаар цилиндрт байсан будааг шигшиж, устгалд оруулахаар ажиллаж байсан хоёр хүнээс гэмтэл авсан нэг нь Б.Эрхэмбаяр аж. Одоо 134 дүгээр цилиндрт байгаа будааг яаралтай суллах шаардлагатай. Энд хадгалагдаж буй будаа нь дэлбэрсэн будаатай ойролцоо бөгөөд яаралтай суллахгүй бол мөн дэлбэрэх эрсдэлтэй байгаа аж.
Гэхдээ удаан хадгалсан нь биш харин “Хаягдал буудай ачих үеэр салхи авч, гал авалцсан” гэж уг үйлдвэрийн захирал С.Намсрайжавын тайлбарласан нь хэргийн шалтгаан бололтой. Хэдийгээр уг хэргийн шалтгааныг ийнхүү тайлбарлаж болох ч аймгийн Онцгой комиссын хуралд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар ажиллаж байна. Мөн уг комисс өдөртөө 2-3 удаа хуралдаж, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа юм. 30 метр өндөртэй, зургаан метр диаметртэй уг цилиндрүүдийн аль нь дэлбэрч, аль нь аюулгүй болохыг, мөн хэргийн нарийн шалтгааныг мэргэжилтнүүд удахгүй тодорхойлох биз ээ.
Эх сурвалж: Дархан таймс