Энэ сарын 6-ний өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо үл таних этгээдүүд 22 настай таксины жолооч М-ийг мэс хэрэглэн шархдуулж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарсан билээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг өнөөдөр илрүүлэн саатуулаад байна. Тэд 1990, 1993 оны эмэгтэй, эрэгтэй хоёр бөгөөд Улаанбаатарт оршин суух Э, А гэгч аж. Одоогоор тэд мэдүүлэг өгч эхлээд байгаа бөгөөд таксины жолоочоо хөнөөснөө хүлээж, харин 2 сая төгрөг авсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэднийг Улаанбаатар хотоос баривчилжээ.

Д.Ундрах /24tsag.mn/