Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай "Дашваанжил" ХХК-ийн бараа материалын агуулахын барилгад 2015.02.05-ны өдрийн 19 цаг 26 минутын үед шингэрүүлсэн шатдаг хий баллон ашиглалтын технологийн горим зөрчигдсөнөөс дэлбэрэлт үүсч барилгын дотор талд байсан 38 настай эмэгтэй Н, 25 настай эрэгтэй Ц нар нүүрэн хэсгээрээ түлэгдэж гэмтэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт эмчлүүлж байна.
Дэлбэрэлтийн улмаас тус барилгын хойд талын хана болон дээвэр нурсан, хананд цууралт үүссэн бөгөөд уг барилгыг цаашид ашиглах боломжгүй болжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас тухайн газарт хяналт шалгалт зохион байгуулж агуулахын үйл ажиллагааг зогсоолоо.
Дэлбэрэлт үүссэн шалтгаан, барилгын эвдрэлийн зэрэг, хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Д.Ундрах /24tsag.mn/