Насанд хүрээгүй буюу 14 настай Э нь 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б-ын гэрт бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 3 настай Х-г хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.
Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 тоот шийтгэх тогтоол гаргаж, насанд хүрээгүй шүүгдэгч Э-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 15 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/