Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилцлаа.
-Өнөөдөр долларын ханш 1805-д хүрчихлээ. Монголбанкнаас валютын ханшийг өсгөхгүй гэчихээд яагаад ийм нөхцөл байдалд хүргэчихэв ээ?
-Хавар болохоор долларын эрэлт угаасаа ихэсдэг талтай. Валютын эрэлтийн 60 хувь хаврын улиралд эргэлддэг юм. Өөрөөр хэлбэл, хавар дуусахаар валют чангарах нь багасчихна. Ер нь энэ жил нүүрсний орлого орж ирэхгүй байна. Нүүрсний хэмжээ нэмэгдсэн боловч үнэ нь сул байдаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад нүүрс нь гарчихаад байгаа атлаа мөнгө нь орж ирэхгүй шинэ хүндрэл бий боллоо. Уг нь нийлүүлсэн нүүрснийхээ хариуд 100 гаруй сая доллар авах учиртай. Энэ мөнгө удахгүй ороод ирэх учраас улирлаас үүдсэн хүндрэл удахгүй арилна. Нөгөө талд алтны санхүүжилтийн асуудал эхэлсэн байгаа. Валютын орлого орж ирж байгаа. Мөн ноолуурын мөнгө улирлын чанартай орж ирнэ. Ханшийн хувьд нэгдүгээр улирлыг дуусахад 1770-1780 гэсэн ханштай байсан. Тэрнээс хойш 1-2 хувийн хөдөлгөөнтэй байна. Энэ хөдөлгөөнийг улирлын чанартай хөдөлгөөн гэж харж байна. Яагаад гэвэл суурь худалдааны баланс маань тэнцвэрчихсэн. Өнгөрсөн жилийн өдийд бид -300-400 сая ам.долларын худалдааны баланстай байсан бол одоо хамаагүй буурчихсан байна. Бидний харж байгаагаар ханшийн хөдөлгөөн бол түр зуурын хөдөлгөөн. Энэ хаврын эрэлттэй холбоотой. Яг энэ нөхцөл байдалд нь Монголбанк валютын нөөцөөсөө тодорхой хэмжээгээр зах зээлд нийлүүлж ирсэн. Үргэлжлүүлээд явж байна. Ханшын том эрэлтийг нөөцөөр хангана гэж байхгүй.
-Валют цаашдаа савлахгүй гэдэгт та баталгаа өгч чадах уу?
-Ханшны хөдөлгөөн бол түр зуурынх. Энэ нөхцөл байдалд Монголбанк өөрсдийн нөөцөөс тодорхой хэмжээний валютыг нийлүүлсэн. Өмнө нь ч нийлүүлж байсан. Ханшны энэ том эрэлтийг дан нөөцөөр хангана гэж байхгүй. Тэгэхээр валютын орох урсгал руу хандсан бодлого явуулах шаардлага энэ тэргүүнд тавигдах учиртай. Тухайлбал, экспортоо яаж нэмэгдүүлэх вэ, нүүрснийхээ төлбөрийг богино хугацаанд яаж багтаан авах уу зэрэг шийдэх асуудал бий. Хамгийн гол нь энэ бүх хүндрэлийг давахад УИХ-ын төвшинд яригдаж буй Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол чухал үүрэгтэй. УИХ-ын гишүүд энэ тогтоолд маш их ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байна. Төсвийн урсгал зардлыг танахаас эхлээд аж ахуйн нэгжийн бүх шатанд татварын болон татварын бус дэмжлэг, хөнгөлөлтүүд тогтоолд багтсан байгаа.
-Валют орж ирэхгүй бол дотоодын эдийн засгаа золиослох уу?
-Гадаад валют орж ирж байж төгрөгийнхөө нийлүүлэлтийг нэмдэг. Тиймээс валютын орж ирэх урсгал зогсчих юм бол тэрийг зохицуулах, тэнцвэржүүлэхэд хэцүү. Өнгөрсөн жил тэнцвэржүүлэхийн тулд Монголбанкнаас мөнгө нийлүүлсэн. Зургаан их наяд төгрөг дутаж байхад гурван их наяд төгрөг хаана ч хүрээгүй. Талд нь хүрээд зогссон гэсэн үг. Энэ жилийн хувьд нөгөө гурван их наядаа ч нэлээн танасан байгаа. Тэгэхээр эдийн засаг дахь төгрөг дутагдах нөхцөл валют орох урсгалаас шууд хамааралтай. Сая олон улсын валютын сан ч манай тоонуудыг харсан. Цаашдаа валютын орох урсгалыг дэмжих буюу гадаадын хөрөнгө оруулалт, экспортоо дэмжих гэх арга замуудыг сонгоод барьж байна. Үүний хүрээнд алт, ноолуур гэсэн зүйлүүд яриад байгаа юм. Энэ хоёр маань нийт валютын орлого дээр 300-400 сая ам.долларын нэмэгдэл валютын орлого болно гэж үзэж байгаа.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Валют чангарсан зэргээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэдэгтэй та санал нэгдэх үү?
-2009 оны үетэй харьцуулахад хямралын дүр зураг алга. Харин хүндрэл бол байна. Хүндрэл, хямрал хоёрын хооронд маш их зөрүү бий шүү. Хүндрэлийг давж туулах арга Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд бүхэлдээ багтаж байгаа.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр, валютын савалгаатай холбоотой танд хариуцлага тооцох ёстой гэж зарим гишүүд хэлж байна?
-Хариуцлагын тухай асуудалд өөрөө дүгнэлт өгөх нь илүүц биз ээ. Ханшны хувьд олон нийтэд үнэн зөв, тогтмол мэдээлж байх ёстой. Энэ мэдээллийг байнгын хороо, чуулган Засгийн газрын хуралдааны үед тогтмол ярьдаг байх ёстой. Бидний хувьд аль болохоор түгээж байна.
-888 төсөл өөрөө улс төрийн шоу гэх шүүмжлэл гарчээ. Энэ төслүүдэд арилжааны банкуудаас зээл өгөх үү?
-Экспортыг дэмжих бодлого нь өөрөө импортыг бууруулахад чиглэдэг. 888 төсөл нь экспортыг дэмжих хөтөлбөр юм. Тэрр олон төслүүд зээлийн шалгуураа дааж гараад санхүүжилтээ аваад яваасай гэж хүсч байна. Одоогоор арилжааны банкуудад санал нь ирсэн сураг байсан.
-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл батлагдснаар гаднаас тийм хэмжээний валют орж ирнэ гэсэн тооцоо байна уу?
-Мэдээж төсөөлөл бий. Эерэгээр төсөөлөгдөж байгаа зүйлдээ хүрэхийн тулд тогтоолын төслөө батлах учиртай. Ер нь жилд 8-9 тэрбум ам.доллар орж ирж байж эдийн засаг дах валютын урсгал эерэг болно.
-Монголд гадаадын банк оруулж ирэх тухай ярих боллоо. Монголын эдийн засагт ямар ач тус авчирна гэж?
-Одоогоор банкны салбараа байгуулъя гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй байна. Хүсэлт нь ирвэл ямар нөлөөтэй байх нь вэ гэдгийг судална.
-Хэрэв орж ирвэл арилжааны банкуудад дарамт болох юм биш үү?
-Аль зэрэг нөлөөтэйг нь мэдэхгүй учраас хэлэх боломж алга. Тухайн банкны эерэг, сөрөг нөлөөллийг нь харж байж шийдвэр гарна.

Т.Хулан
Сэтгэгдэл (31)