Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсноос хойш арав орчим жилийн хугацаа өнгөрч байна. Нийслэлийн хэмжээнд л гэхэд газар өмчлөл дөнгөж найман хувьтай байгаа аж. Иймээс өчигдөр хамгийн ихээр тулгамдаж буй газар өмчлөлийн асуудлаар Хэвлэлийн хүрээлэнд “Та газраа өмчилмөөр байна уу” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт газар өмчлөлийн талаар төрийн болон хувийн хэвшлийн холбогдох хүмүүс нь оролцсон юм.

А.Хишигдалай: Дэд бүтэц хөгжчихсөн газрыг эрх мэдэлтэй хүмүүс эзэмшчихсэн
Хэлэлцүүлгийн эхэнд Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай “Дэд бүтэц хөгжчихсөн төв хэсгийн газрыг эрх мэдэлтэй хүмүүс нь эзэмшчихсэн байдаг. Гэтэл энгийн иргэдэд эзгүй хээр талд газар эзэмших дургүй байна. Энэ мэт байдлаас болж газар өмчлөлийн асуудал удаашралтай байна” гэв. Мөн тэрбээр дээрх асуудлыг иргэд газрыг өмч гэж үзэхгүй, суурьшмал сэтгэхүй суугаагүй, газар өмчлөлийн асуудлаар эрх зүйн зохицуулалт нь бүрдээгүй байгаатай холбон тайлбарлаж байсан юм.
А.Цогтбаяр: Нийслэлээс 52 байршил дээр 15.3 мянга гаруй га газрыг иргэдэд өмчлүүлнэ
Харин Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-ын хэлтсийн дарга А.Цогтбаяр ”Газар олголтын асуудал өмнө нь ингэж хүчтэй яригдаж байгаагүй. Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа 2013 оны дөрөвдүгээр сараас эхлээд жил гаруй хугацаанд явагдаж байна. Үүнд гэр хороололд амьдарч байгаа иргэдийн газрыг дахин төлөвлөж, газрыг шинэчлэн зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн газрыг барилгажуулах, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр явуулж байна. Одоогийн байдлаар дахин төлөвжүүлж барилгажуулах хувилбараар нийслэлийн хэмжээнд 18 компани гэр хорооллын барилгажуулах ажлыг эхлүүлж, тухайн байршил дээр амьдарч байгаа өрхүүдийг газрыг чөлөөлж барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа. Нийслэлээс 52 байршил дээр 15.3 мянга гаруй га газрыг 160 гаруй иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажил явагдаж байна" гэсэн юм.
Н.Шижир: Иргэд регистрийн дугаараа хийгээд л хаана газар эзэмшихээ мэдэж болно

Нийслэлийн 52 байршилд өмчүүлэх газрын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчлөлийн менежментийн ахлах мэргэжилтэн Н.Шижир хэлэхдээ "Газар өмчлөхөд урт дараалал үүсч, танил талаа харах зэрэг шалтгаанаар газар өмчлөлийн асуудалд төдийлөн ахиц гарч чаддаггүй байсан. Мөн гадаадад суугаа иргэд газраа өмчилж чадахгүй, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлага гардаг байсныг цахим хэлбэрт шилжүүлснээр дээрх бүх асуудал цэгцэрнэ. Тодруулбал, иргэдийн нийслэлээс тогтоосон 52 байршилд газар өмчлөх өргөдлийг цахимаар хүлээн авах юм. Тиймээс иргэд цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн регистрийн дугаараа оруулахад хангалттай. Харин өмнө нь газар эзэмшсэн хүмүүсийг автоматаар бүртгэхээс татгалзах юм. Хэрвээ тус програмд амжилттай бүртгүүлж чадвал, тухайн хүний нэр дээр тусгай код өгөхийн зэрэгцээ өмчлөх газрын байршлыг автоматаар гарч ирнэ. Үүний дараа дараагийн шатны бичиг баримтаа бүрдүүлэх юм. Одоогоор тус программ нь туршилтын шатандаа яваа байгаа” гэлээ.
Гэр хороололд нэг хашаанд олон өрх амьдрах нь элбэг. Тэгвэл энэ асуудлыг цэгцэлж, иргэн бүрийг газартай болгоё гэвэл шинээр тогтоож байгаа байршлуудынхаа дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг төрийн бус байгууллагын төлөөллийнхөн хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Д.Ундрах /24tsag.mn/