Хятадын “Bank of China” удахгүй Монголд орж ирэх нь гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг чамгүй татаж байгаа. Эрх баригч намын зүгээс тус банкыг Монголд орж ирэхийг дэмжиж байгаа бөгөөд угтах ажилдаа ч орсон байна.
Харин Монголын банкуудын холбооны зүгээс тус банкийг Монголд оруулж ирэхийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тэд “Bank of China" манай зах зээлд орж ирэх нь дотоодын арилжааны банкуудыг элгээр нь хэвтүүлэх эрсдэлтай хэмээн мэдэгдэж байгаа. Учир нь “Bank of China” орж ирсэн нь Монгол Улс банк санхүүгийн жижиг зах зээлээ хамгаалж чадах эсэхийг нэг талаар сорьсон хэрэг болно гэж тэд үзэж байгаа аж.
Үүнийг нь ч МАН-ын бүлгийн зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн БНХАУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун УИХ дахь намын бүлгийн дарга нартай уулзаж “Bank of Chinа”-гийн салбарыг Монголд нээх болсон асуудлаар санал солилцож, тус ажилд нь тусалж, дэмжихийг хүссэн. Харин МАН болон Шударга ёс эвслийн бүлгийн дарга нар түүнд ямар хариу хэлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Хятадад хамгийн урт түүхтэй тус банк Монголын зах зээлийг чухалчлан үзэж байгаа нь манай эдийн засаг болоод аж ахуйн нэгж, иргэдэд тус дэмээ өгөх аж.
Ихэнхи эдийн засагчид үүнтэй санал нэг байгааг нь хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас нь мэдэж болно.
Өөрсдийнх нь зах зээлийг эзэлж, дампууруулах нь хэмээн ярьж яваа арилжааны банкныханы хариуд Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, эдийн засагч О.Чулуунбат доорх хариуг илгээжээ.
Тэрбээр “Гадаадын банк орж ирснээр муудсан эдийн засаг энэ дэлхийд лав байхгүй. Би гадаад зах дээр 30 гаруй жил ажиллаж байгаа хүн. Монгол шиг цөөхөн хүн амтай, жижигхэн зах дээр гадаадын том банкууд орж ирдэггүй. Тоож орж ирж байгаа бол их сайн хэрэг. Дэлхийн зах зээл дээр шалгагдсан нэр хүнд бүхий том банк манайд гурав байж болохоор байна. Bank of china, Японы Мицубаши Токио, ING, Стандарт банк. Тус банкууд ямар ч том төсөл байсан Монголын банкуудтай хамтарч ажиллана. Тэгэхээс ч өөр аргагүй. Монголын газар нутаг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төслийн онцлогийг хамгийн сайн мэдэх улс мэдээж Монголын арилжааны банкууд. Гадны банк бие дааж төсөл санхүүжүүлбэл маш том эрсдэлтэй. Монголын дүрмийг мэдэхгүй. Монголын хуульд тусгаагүй дүрэм гэж өчнөөн юм бий. Татвар, гаальтай яаж ажиллах, харилцагчидтайгаа хэрхэн харилцах гээд маш том туршлага хэрэгтэй. Ингэж байж гадны банкууд амжилттай ажиллана. Гадаадын банк аль ч улсад очсон заавал тэр орны банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр Монголын банкуудад ч хэрэгтэй гэсэн үг. Тэдгээр банкуудыг гаднаас мөнгө оруулж ирэх хэрэгтэй гэдгийг нь хуулиар зохицуулах хэрэгтэй. "Bank of China" шиг дэлхийн том банк Монголыг сонгосон нь манайхыг их л томоор үнэлж байна гэсэн үг. Бид харин ч үүгээрээ бахархах ёстой” гэжээ.
Хятадын хамгийн том дөрвөн банкны нэг “Bank of China” нь дэлхийн 31 оронд төлөөлөгчийн газартай, Шанхай болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам.доллар. 1912 онд Хятадын Засгийн газраас байгуулсан урт удаан түүхтэй энэ банк манай орны хувьд гэнэтийн “зочин” биш юм. Өмнө нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах зөвлөх банкны шалгаруулалтад оролцож байсан. Энэ удаад Монголд өөрийн төлөөлөгчийн газраа нээж байгаа нь алсын хараатай алхам бололтой. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёрын худалдаа эргэлт огцом нэмэгдэж, Хятадын талаас Монголын түүхий эд, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж ирсэн байдаг. Тиймээс Хятадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах, Монголд хэрэгжүүлэх томоохон төслийн санхүүжилтэнд оролцох зорилгоор "Bank Of China" манай улсад салбараа нээхээр явж буй нь манай банкныханыг дээр, дооргүй сандаргахад хүргэжээ. Гэхдээ тус банк ердийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцохгүй, тодорхой хязгаарлагдмал эрхтэйгээр үйл ажиллагаа явуулна гэж байгаа юм.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (56)