
Английн Премьер лигийн 24 дэх тойргийн топ тоглолт өнгөрсөн шөнө Этихад цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус тоглолтонд талбайн эзэн Манчестер Сити клуб Лондонгийн нэр төр гэгддэг Челси клубыг хүлээн авч харамсалтайгаар ялагдал амслаа. Челси клубээс цорын ганц гоолыг Серби хамгаалагч “Branislav Ivanovic” хүчтэй цохилтоор хийсэн юм. Ингэснээр Ситичүүд хүснэгтийг тэргүүлэх боломжоо алдсан юм. Португаль мэргэжилтэн Жозе Моуриньогоор удирдуулсан Челси клуб энэ жил одоогийн байдлаар топ хэмээгдэх багуудаа бүгдийг нь “өвдөг сөхрүүлээд” байна.
24tsag.mn