
Гэтэл түүний эхнэр өөр нэгэн хэрэгт холбогдсон тухай шум тарж эхэллээ. Тодруулбал, Н.Хүрэлсүх нарын 12 хүнд холбогдох "Цэвэр агаар сан"-гийн хөрөнгөөс завшсан хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн эхнэр холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Гэрэл гэх эмэгтэйг албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Тэгэхээр гэр бүлээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүдийн тоо ийн нэгээр нэмэгдлээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)