Индонези, Малайз, Филиппин, Хятад,
Тайланд зэрэг Азийн орнууд Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэдэг. Энэ
жилийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн түүхийг танилцуулж байна.

Филиппинчүүд
Цагаан сараар гэр бүлийнхэнтэйгээ эвтэй, найртай байж орон гэрээ
цэвэрлэдэг. Улаан дугтуйнд мөнгө хийж бэлтгэн, ирсэн зочдыг таваг дүүрэн
идээ будаагаар дайлдаг байна. Мөн Хятадын уламжлалт луут бүжгийг хийж,
парад зохион байгуулдаг.

Вьетнамчууд
сарны тооллын Шинэ жилийн баярыг МЭӨ 500 оноос хойш тэмдэглэж байгаа
гэж үздэг. Энэ баяраар гурав хоног амарч, ах дүү хамаатан саднаараа
цуглардаг байна. Вьетнамчууд ирэх жилээ зөв эхлэхийн тулд өрөө төлж,
муудалцсан хүнтэйгээ эвлэрч, шинэ хувцас өмсдөг зэрэг ёс заншилтай нь
монголчуудтай адилхан аж. Баяраар завины уралдаан, лууны бүжиг болдог
гэнэ.


Тайланд
улс шинэ жилийн баяраа ургацаа хурааж дууссан үедээ тэмдэглэдэг. Баярын
хамгийн хөгжилтэй хэсэг нь тайчууд гудамж талбайд усаар шүршилцэн, усан
буу ч юм уу хувинтай усаар бие биенээ цацаж хөгжилддөг аж. Түүнчлэн
Будда бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь Шинэ онд аз хийморь,
элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь холбоотой
гэнэ.

Малайзын Куала Лампур хотын өмнөд хэсэгт орших алтан морины хөшөөтэй дурсгалын цогцолборт хүмүүс зочлох дуртай.

Хавар
эхэлсэнтэй холбогдуулан Цагаан сарын өдөр цэцэглэж буй чавганы модыг
чимэглэдэг. Энд хосууд зургаа татуулах дуртай. Малайзчууд Цагаан сарын
баярыг шинэ бүхний эхлэл гэж бэлгэддэг учраас ажил, амьдралдаа амжилт
гаргахыг хүсдэг байна.

Индонези
улсад мөн Цагаан сарын баяраар шинэ тоолол эхэлж байна хэмээн үздэг.
Олон янзын шашинтнуудаас бүрдсэн энэ улсад лалын уламжлалт парадыг
зонхилон тэмдэглэдэг байна. Харин цөөн хэсэг нь энэ өдрийг тусгаар
тогтнолын баяр гэж үздэг ажээ.





