Сансрын тойрог замын ноёрхлын төлөө АНУ-тай тэмцэж буй Хятад улс сансрын дипломат ажиллагаагаа эрчимжүүлж байгаа энэ үед Пакистаны сансрын нисгэгч Хятадын "Тянгонг" сансрын станцад зочилсон анхны гадаадын иргэн болж түүхэнд үлдэв.
Пакистаны уг сансрын нисгэгч хоёр улсын ойр дотно сансрын холбоог улам бүр чамбайруулах чухал үүргийг хүлээсэн гэж Пакистаны тал мэдэгдлээ. Өнгөрсөн жил Пакистан Европын сансар судлалын агентлаг, Франц, Итали зэрэг улсуудын даацын хамт Хятадын сарыг судлагч хөлөг онгоцоор сар руу хиймэл дагуул илгээсэн гэж Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
"Тиангон" нь 1998 онд хөөргөсөн Олон улсын сансрын станцтай зэрэгцэн ажиллаж байгаа хоёр сансрын станцын нэг юм. 2021 онд ажиллаж эхэлснээс хойш зөвхөн Хятадын сансрын нисгэгчдийг хүлээн авч байсан гэдэг.
Энэхүү үйл явдал нь "Хятадын сансрын станцыг олон улсын болгоход чухал алхам болж байна. Аливаа зүйлийг олон улсын түвшинд хүргэх нь эд ангиудын иж бүрдэлтэй байхаас илүү их зүйлийг бүтээх болно" гэж Хонконгийн их сургуулийн профессор, астрофизикч Квентин Паркер ярьжээ.
Хятадын сансрын станцад сонгогдсон уг сансрын нисгэгч нь даацын мэргэжилтэн гэнэ. Пакистаны сансар судлалын "SUPARCO" агентлагийн дэд захирал Амжад Али уг үйл явдлыг "60 гаруй жилийн түүхтэй сансар судлалын ирээдүйд чухал ахиц бөгөөд Өмнөд Азийн улсын хувьд чухал үйл явдал боллоо" гэж сайшаав.
Л.Баяр