Украины Ерөнхийлөгч "Киев Крымын хойгийг Оросын тал хяналтдаа байлгана гэсэн саналыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Владимир Зеленскийг энхийн хэлэлцээнд хохирол учруулсан гэж буруутгав.
"Truth Social" дээр бичихдээ Трамп, дайныг зогсоох хэлэлцээрт маш ойрхон байсан ч Зеленский АНУ-ын нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан нь мөргөлдөөнийг хурцатгаж болзошгүй гэж мэдэгджээ.
Өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэлэлцээр хийх АНУ-ын алсын харааг тодорхойлсон бөгөөд энэ нь талуудын хилийн шугамыг одоогийн байгаагаар нь үлдээх санал байв. Украин 2014 оноос эхлэн өмнөд хойг болох Крымыг өгөхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа.
Уг хойг нь Хар тэнгисийн хойд хэсэг, зүүн хойд зүгээс Азовын тэнгистэй залгадаг энэ хойг нь бараг бүхэлдээ далайгаар хүрээлэгдсэн байдаг. Нарийн Перекоп Истмус, мөн Крымын гүүрээр хуурай газартай холбогддог. Хойгийн талбайн хэмжээ 27 мянган км², хүн ам нь 2.5 сая орчим ажээ.
2014 онд Украины Крымыг Орос эзлэн авч өөртөө нэгтгэсэн. Украин эдгээр нутаг дэвсгэрийг өөрийн эзэмшил гэж бат зогсдог. Тухайлбал, Крымын автономит Бүгд Найрамдах Улс, Оросын түр зуурын эзлэн түрэмгийлэлд байдаг онцгой статустай Севастополь хот зэргийг хамруулан Орос өөрийн эзэшил гэж үздэг байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)