Пап лам Францис хатгалгаа тусан эмнэлэгт хэсэг байсны дараа энэ сарын эхээр гадаадад хийсэн аялдаа дуусгаж Ромд буцаж ирснийхээ дараа "Санта Мария Маггиор"-ын сүмд олонтоо зочилжээ.
Өөрөөр хэлбэл тэр өөрийн бие тааруу байгааг мэдэж байсан бөгөөд өөрийгөө насан эцэслэхэд уг сүмд оршуулахыг захисан тухай эх сурвалжууд мэдээлэв. Францис уг газарт элэгтэй байсан. Уг сүмийг IV зуунд онгон Марияд зориулан бүтээжээ. Энэ нь түүнд зориулан барьсан анхны сүм байв. Мөн Ромын дөрвөн том сүмийн нэг бөгөөд хотын хамгийн эртний сүмүүдийн нэгд тооцогддог.
Бямба гарагт энэ газар нь Францисын сүүлчийн амрах гэр болно. Энэ нь Колизей зэрэг Ромын хамгийн алдартай газруудаас холгүй. Хотын эцэс төгсгөлгүй хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбараагүй төв цэг Термини буудлаас чулуу шидээх зайд байдаг билээ.
Санта Мария Маггиор сүм нь Ватикан улсын нэг хэсэг байсан. Эргэн тойрон автобусны зогсоол, кафе, дэлгүүр элбэгтэй уг сүм нь олон зуун жилийн өмнөөс Ромын Папуудыг ихэвчлэн оршуулдаг Гэгээн Петрийн талбай, сүмээс хол байх нь гарцаагүй.
"Санта Мария Маггиор"-ын сүм, мозайк, алтадмал мод нь гайхалтай хэвээр байна. Өөр долоон папыш энд оршуулсан байдаг.
Л.Баяр