Өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгосын прокурорууд тус ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгаж байгаагаа зарлав. Тэдний үзэж буйгаар, Мүн өөрийн хүргэн байсан залууг агаарын тээврийн компанид албан тушаалтай болоход дэмжлэг үзүүлсэн гэнэ.
Мүн Жэ Ин нь 2017-2022 оны хооронд БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Эл хэрэгтэй холбогдуулан “Thai Eastar Jet” агаарын тээврийн компанийг үүсгэн байгуулагч И Сан Жиг хахууль авсан хэрэгт буруутгаж байна.
И Сан Жиг Мүн Жэ Ин болон түүний охин Да Хэ, Да Хэгийн экс нөхөр Сэо гэх эрэгтэйгээс янз бүрийн хэлбэрээр авлига авсан гэж үзэж байна.
2018 онд “Thai Eastar Jet” компанийг үүсгэн байгуулсан И Сан Жиг “Korea SMEs”, “Startups Agency” компанийн захирал болсны дараа Сэо “Thai Easter Jet”-ийн захирал болсон байдаг.
Прокуроруудын үзэж буйгаар И Сан Жи албан тушаал ахисныхаа хариуд Мүн Жэ Иний хүргэн асанг тус агаарын тээврийн компанийн захирал болсон байна. Сэо тухайн үед агаарын тээврийн салбарт туршлага дутмаг нэгэн байсан гэж эх сурвалжууд мэдээллээ.
Л.Баяр