Чамин ганган машинд дургүй хэн байх билээ. Жишээлбэл Жэймс Бондын машиныг мөрөөдөж үзээгүй эр хүн байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.Энэ удаад та бүхэнд хүргэж байгаа жагсаалт нь Audi, Mazda, Peugeot, Toyota зэрэг автомашины компаниудын ирээдүйд гаргаж магадгүй тансаг зэрэглэлийн машинуудын санаа, дизайн зэргээс бүрдэж байна.
1. Audi Locus нь Ugur Sahin хэмээх дизайнерийн бүтээл бөгөөд зөөлөн хэлбэртэй, дизайны үндсэн онцлог нь гадаргуугийн хувьд машины хамраас бөгс хүртэл үргэлжилсэн урсгал хэлбэртэй байхаар зохион бүтээгджээ.
2. Peugeot e-Motion нь цахилгаан хөдөлгүүртэй спорт машин бөгөөд гадаргуугийн хувьд хотгор, гүдгэрийн харьцааг чухалчилж өгчээ. Ингэснээрээ машины урд гэрлээс хаалга хүртэлх хунираа нь хажуу талаас нь илүү хурц, хүчирхэг харагдуулж байна.
4. Mazda Taiki нь 2007 оны 10 сард Токиогийн 40 дэх Автомашины шоунд танилцуулагдаж байсан ба машины урд болон арын хэсгийн загвар ирээдүйн спорт машины өнгө төрхөнд содон дүр оруулж байсан билээ. Энэ нь Nagare дизайны үргэлжлэл бөгөөд Mazda Ryuga, Mazda Hakaze дизайнуудтайгаа ойролцоо.
5. BMW ZX-6 нь Turin-д байрлалтай Instituto Europeo di Design сургуулийн оюутнуудын төсөл юм. 2015 оны машиныг бүтээх зорилгоор BMW-ийн дэмжлэгтэй хөгжүүлэгдэж байгаа юм байна.
6. Toyota 4WingX нь мөн Turin-ы Instituto Europeo di Design сургуулийн оюутнуудын санаа юм. Гол онцлог нь Toyota Prius-ийн адилаар hybrid хөдөлгүүртэй байх шаардлагатай ба үүнд нь тохируулан оюутнууд энэхүү онцгой хэлбэр дизайныг бүтээсэн байна.
7. Mazda Nagare. Энэ жилийн Los Angeles-ийн олон улсын Авто шоуны үеэр Mazda-ийнхан Mazda Nagare дизайнаа олонд ил гаргасан бөгөөд тэдний гаргаж ирсэн олон олон загваруудын анхных нь юм.
8. Audi O нь Чехийн оюутан Ondrej Jirec-ийн санаа бөгөөд тэрбээр одоо Калифорнын Урлагийн Коллежед суралцаж байгаа аж. Энэ загвар нь хүчирхэг хөдөлгүүртэй, дэвшилтэт аудио систем бүхий спорт загвартай байдлаар хийгдэх юм.
9. BMW Snug. Snug бол энгийн, сонирхолтой, хувийн харилцаандаа анхаардаг хүмүүст зориулсан унаа. Өөрийгөө бусдаас санал бодол, мэдрэмжийн хувьд өөр гэж үздэг хүмүүст энэ загвар яг тохирох гэнэ.
10 .Lexus LF-A Roadster. The LF-A буюу 2 хаалгатай энэхүү загвар нь ирээдүйд Lexus-ийн өнгө төрхийг тодорхойлох талтай. Энгийн бөгөөд чамин, уралдааны төрхтэй, түүнчлэн хурц өнцөг, зөөлөн уян хэлбэр зэргийг гайхалтай хослуулж өгснөөрөө онцлог юм.
2. Peugeot e-Motion нь цахилгаан хөдөлгүүртэй спорт машин бөгөөд гадаргуугийн хувьд хотгор, гүдгэрийн харьцааг чухалчилж өгчээ. Ингэснээрээ машины урд гэрлээс хаалга хүртэлх хунираа нь хажуу талаас нь илүү хурц, хүчирхэг харагдуулж байна.
3. Lamborghini Concept S. Lamborghini дизайны захирал Luc Donckerwolke-ийн бүтээсэн энэхүү Lamborghini Concept S хэмээх дизайн нь Lamborghini Gallardo-ийн үндсэн платформ дээр суурилжээ. Анх 2005 онд Женевийн Автомашины шоунд танилцуулагдаж байсан байна.
4. Mazda Taiki нь 2007 оны 10 сард Токиогийн 40 дэх Автомашины шоунд танилцуулагдаж байсан ба машины урд болон арын хэсгийн загвар ирээдүйн спорт машины өнгө төрхөнд содон дүр оруулж байсан билээ. Энэ нь Nagare дизайны үргэлжлэл бөгөөд Mazda Ryuga, Mazda Hakaze дизайнуудтайгаа ойролцоо.
5. BMW ZX-6 нь Turin-д байрлалтай Instituto Europeo di Design сургуулийн оюутнуудын төсөл юм. 2015 оны машиныг бүтээх зорилгоор BMW-ийн дэмжлэгтэй хөгжүүлэгдэж байгаа юм байна.
6. Toyota 4WingX нь мөн Turin-ы Instituto Europeo di Design сургуулийн оюутнуудын санаа юм. Гол онцлог нь Toyota Prius-ийн адилаар hybrid хөдөлгүүртэй байх шаардлагатай ба үүнд нь тохируулан оюутнууд энэхүү онцгой хэлбэр дизайныг бүтээсэн байна.
7. Mazda Nagare. Энэ жилийн Los Angeles-ийн олон улсын Авто шоуны үеэр Mazda-ийнхан Mazda Nagare дизайнаа олонд ил гаргасан бөгөөд тэдний гаргаж ирсэн олон олон загваруудын анхных нь юм.
8. Audi O нь Чехийн оюутан Ondrej Jirec-ийн санаа бөгөөд тэрбээр одоо Калифорнын Урлагийн Коллежед суралцаж байгаа аж. Энэ загвар нь хүчирхэг хөдөлгүүртэй, дэвшилтэт аудио систем бүхий спорт загвартай байдлаар хийгдэх юм.
10 .Lexus LF-A Roadster. The LF-A буюу 2 хаалгатай энэхүү загвар нь ирээдүйд Lexus-ийн өнгө төрхийг тодорхойлох талтай. Энгийн бөгөөд чамин, уралдааны төрхтэй, түүнчлэн хурц өнцөг, зөөлөн уян хэлбэр зэргийг гайхалтай хослуулж өгснөөрөө онцлог юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)