Монголын хилийн ойролцоох Мөнгөн Тайга аймгийн Ак Баштыг буюу Цагаан
толгой ууланд гарч овоонд хадаг өргөөд бууж явсан ахлах ангийн сурагчид
цасан нурангид дарагдан сураггүй болжээ. Кикбоксинг, бөхөөр хичээллэдэг
тамирчин хүүхдүүд Оросын аварага шалгаруулах тэмцээнд явахынхаа өмнө
заншил ёсоор амжилтаа даатган оргилд гарчээ. Гэвч энэ удаа тэд урьдынх
шигээ зам дагаж явган буусангүй, цанаар уруудахаар шийдсэн нь хамгийн
аймшигтай алдаа байлаа.
Монголын хилийн ойролцоох Мөнгөн Тайга аймгийн Ак Баштыг буюу Цагаан толгой ууланд гарч овоонд хадаг өргөөд бууж явсан ахлах ангийн сурагчид цасан нурангид дарагдан сураггүй болжээ. Кикбоксинг, бөхөөр хичээллэдэг тамирчин хүүхдүүд Оросын аварага шалгаруулах тэмцээнд явахынхаа өмнө заншил ёсоор амжилтаа даатган оргилд гарчээ. Гэвч энэ удаа тэд урьдынх шигээ зам дагаж явган буусангүй, цанаар уруудахаар шийдсэн нь хамгийн аймшигтай алдаа байлаа.
17 настай, Европын кикбоксингийн аварга Антон Салчак цанаар уруудах зууртаа хувцасныхаа цасыг унагахаар түр зогсчээ. Хэдхэн секундын дараа тэрээр чулуу, шавартай зууралдсан асар том цасан далай найзуудыг нь хаман одохыг харжээ. Антон өөрөө хадны ирмэгээс зуурч арайхийн амь гарсан байна. Гүн цочролд орсон жаал Биче-оол Адар-оол хэмээх малчны хотонд алхаж очоод энэ тухай анх хэл дуулгажээ.
Тува, Сибирийн аврах албаныхан хоёр хоног бүхий л хүчээрээ ажиллаж байгаа боловч цаг агаарын байдал ажиллагаанд саад болж байгаа юм. Ак Баштыгт нийт 200 гаруй аврагч ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар хүүхдүүдийг дарсан цасан нурангийн эзлэхүүн 14 000 шоо метр, эрлийн талбай 4000 ам.километр ажээ. Тамирчин жаалуудыг амьд олох найдвар тун бага гэлээ ч Тувагийн удирдлага хамаг анхаарлаа аврах ажиллагаанд дайчлаад байна. Тувагийн нэрийг Орос, Европт гараж байсан тулааны тамирчин урианхай хөвгүүд бол Борбак-оол Хертек, Белек Оюн (Билэг Оюун), Аяс Салчак, Буян Саая, Багай-оол Самуя, Монгун-Херел (Мөнгөнхүрэл) Кара-Сал нар юм.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (10)