Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар, Нийслэлийн шуурхай штабын V дугаар хуралдааны талаар, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Эдийн засгийн хөгжлийн төвийн дүрэм/, “Олон улсын гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээний талаар болон Улсын аварга малчин шалгаруулах тухай зэрэг 26 асуудал хэлэлцэж байна.