Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10:00-13:00 цагт: “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг ШУА-ийн төв байранд болно.
10:00 цагт: Аялал жуулчлалын 7 хоног Улаанбаатар зочид буудалд 3 дахь өдрөө нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт, аялал жуулчлалын бизнесийн менежмент, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, хөгжлийн чиг хандлага, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх технологи хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
11:00 цагт: "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
14:00 цагт: ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй асуудлыг шийдэхэд шинжлэх ухааны байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх хурал ХААИС-д болно.