Туул голын усны төвшинг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд ОХУ-ын Киров мужаас минж авчран нутагшуулсан билээ. Сар орчим карантинд байлгасны дараа тэднийг Туулын эх, Заан голд нутагшуулжээ. Өнгөрсөн 10 дугаар сард манай мэргэжилтнүүд газар дээр нь очиж шалгахад минжүүд шинэ газарт нутагшиж чадсан байжээ. Өвлийн турш тэжээл тавьж анхаарсны хүчинд одоо орос минжүүд бүрэн “монголжоод” байна. Тэд улиас, давжаа хус зэрэг шинэ идэш хоолондоо дасч, үүр ноохойгоо ч бэлдсэн байна.
Илгээлтээр ирсэн 8 хос, 16 минжээс ой гарантай нэг залуу минж Монголын өвлийг давсангүй.
-Тун үр дүнтэй ажил боллоо. Монголын өвөл хатуу шүү. 2012 оны намар цас эрт унасан нь минжинд сайн байсан. Монгол нөхөд маань ч тэднийг сайн харж хандлаа. Нэгийн зэрэг минж хорогдсон нь байгалийн байх ёстой хэмжээний зүйл. Нутагтаа ч энэ зэргийн хорогдол байдаг гэж минж нутагшуулах ажилд Оросын талаас оролцож байгаа биологийн ухааны доктор Александр Савельев ярьжээ.

Д.Идэр
Туул голын эх. Орос минжийн шинэ нутаг.