Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АЗЗА” ХХК-ны урд талын төв зам дээр энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 25 минутын орчимд явган зорчигч Б-г тээврийн хэрэгслээр мөргөж, зам тээврийн осол гарган хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан. Энэ талаар Архангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагч "хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэж байв.
Харин өөр нэгэн эх сурвалжаас дахин тодруулахад, "зам тээврийн ослын хохирогч хэд хоногийн өмнө нас барсан" гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн хэргийн газраас зугтаасан этгээд нь Архангай аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат байсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, согтуурсан үедээ жолоо барьж яваад тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй аж. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Сэтгэгдэл (3)