Coca-Cola-ийн олон төрлийн бүтээгдэхүүнийг савладаг Coca-Cola Europacific Partners компанийн ариутгалын бодист хлорат хэмээх химийн бодисын агууламж өндөр байгаа нь ундаас илэрсэн гэж эх сурвалжууд мэдээлсний улмаас Их Британи даяар уг компанийн бүтээгдэхүүнийг эргүүлэн татсан байна.
Тус компани кафе, ресторанд илгээсэн Coca-Cola Original Taste, Coca-Cola Zero Sugar, Diet Coke, Sprite Zero зэрэг лааз, мөн Их Британийн супермаркетууд руу илгээсэн 6х250 мл хэмжээтэй Appletiser бүтээгдэхүүнээ хүртэл бүгдийг нь татан авчээ.
Энэхүү үйл явдал нь даваа гарагт Европ даяар Кока-Колагийн бүтээгдэхүүнүүдийг эргүүлэн татсантай холбоотой юм. Тус фирмийн савлах түнш Coca-Cola Europacific Partners-ийн зүгээс уг илэрч нь өвчний эрсдэл "маш бага" гэж мэдэгдэв. Coca-Cola-ийн ихэнх бүтээгдэхүүн, тэр дундаа стандарт лааз, Их Британид худалдаалагдаж буй бүх шилэн болон хуванцар савнууд нөлөөнд автаагүй гэж компанийн зүгээс мэдэгдсэн аж.
Даваа гарагт Бельги, Люксембург, Нидерландад Coca-Cola-гийн бүтээгдэхүүнийг лангуунаас татсаны дараа Их Британи ч мөн адил эргүүлэн татсан байна. Бельгийн Гент хот дахь компанийн үйлдвэрлэлийн байгууламжид ердийн туршилт хийх явцад хлоратын агууламж өндөр байгааг илрүүлсэн гэж нэрээ нууцалсан компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн уг дуулианы эхлэл юм.
Coca-Cola тухайн үед Британи руу ердөө таван төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд аль хэдийн зарагдсан гэж мэдэгджээ. Хлорт суурилсан ариутгагч бодисыг ус цэвэршүүлэх, хүнсний үйлдвэрлэлд ашиглах үед хлорат үүсч болно. Хлоратын өндөр түвшинд өртөх нь эрүүл мэндийн асуудал, тэр дундаа бамбай булчирхайн өвчин, ялангуяа хүүхэд, нярай хүүхдийн өвчлөлийг үүсгэдэг.
Л.Баяр