Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацу башё өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр гурван бөхийн хооронд нэмэлт барилдаан гарч, Хошёорюү С.Бямбасүрэн адил даваа унаатай байсан Кинбозан, Охо нарыг давснаар 12 даваа, гурван унаатайгаар түрүүллээ.
Ингэснээр тэр мэргэжлийн сүмогийн 74 дэх, Монголын зургаа дахь их аварга цолтон болж байна. Хошёорюү С.Бямбасүрэн нь Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү билээ.
Ташрамд, Ёкозүна Г.Ган-Эрдэнэ энэ башёгоос зодог тайлах болсноо зарласан юм. "Их аваргагүй башё үргэлжилнэ" хэмээж байсан олны таамгийг эвдэж, Их аварга Д.Дагвадоржийн авга дүү Ёкозүна цолны болзол хангав. Мөн түүний төрсөн дүү С.Лувсангомбо ирэх башёд мэргэжлийн сүмод барилдаж эхлэх ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)