АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа түүний эсрэг хоёр эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байсан Хууль зүйн яамны арав гаруй өмгөөлөгчийг ажлаас нь халжээ.
Тэднийг Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Жеймс МакХенри "Трампыг яллахад чухал үүрэг гүйцэтгэсэн учраас ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг үнэнчээр хэрэгжүүлэх ажилд саад хийнэ, итгэж болохгүй" гэж үзсэн учир ажлаас нь халсан гэжээ.
Уг өмгөөлөгчид нь Трампыг нууц бичиг баримттай зүй бус харьцаж, 2020 оны сонгуульд үймээн самуун дэгдээсэн зэрэг хэргээр шалгаж байсан юм. Тэд тусгай өмгөөлөгч асан Жэк Смитийн багийн нэг хэсэг байсан юм.
Жэк Смит 2022 онд Хууль зүйн яаманд Трамптай холбоотой хоёр хэргийг хэлэлцэхэд тусгай зөвлөхөөр томилогдсон. Д.Трамп Смитийг албан тушаалаа авснаас хойш хоёрхон секундын дотор огцруулахаа амласан. Гэвч тэр Трампыг тангараг өргөхөөс өмнө өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан аж.
Хоёр хэрэг хоёулаа Трампын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн юм. Гэвч арваннэгдүгээр сарын сонгуульд ялсны хэргүүдийг нь хаасан. Прокурорууд Хууль зүйн яамны дүрэм журам нь "Ерөнхийлөгчийг яллахыг зөвшөөрдөггүй" гэж мэдэгджээ. Одоогоор ямар өмгөөлөгчдийг ажлаас нь халсныг тодорхой мэдээлээгүй байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)