Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
11:00 цагт: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт Татварын Ерөнхий газрын хурлын танхимд болно.
11:00 цагт: Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын Б байр, 4 давхрын хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-д болно.
13:30 цагт: АТГ-ын Олон нийтийн төвд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө.
19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.