Өнгөрөгч ням гарагт Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааны Хацу башё өндөрлөж, Монголчууд сүмогийн зургаа дахь ёкозүна цолтноо өлгийдөн авлаа. Уг башёд сүмогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн хүү Хошёорюү С.Бямбасүрэн түрүүлж, их аварга цолны болзол хангаад байна.
Энэ талаар Хотын дарга асан, үндэсний бөхийн Улсын аварга Д.Сумъяабазар сошиал хуудсандаа "Миний ах Д.Сугаррагчаагийн хүү, авга дүү Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Хацу башёд өнөөдөр түрүүлж, хоёр дахь удаагаа түрүү бөхөөр шалгарлаа. Өнөөдөр чи маш сайн байлаа. Огшиж үзлээ. Ёкозүна цолны болзлоо хангасан дүүдээ халуун баяр хүргэе. Улам их амжилтыг хүсье. Ирэх гуравдугаар сард авга дүү С.Бямбасүрэн Ёкозүна цолтойгоор, дүү Д.Сэржбүдээгийн хүү, авга дүү С.Лувсангомбо маань мэргэжлийн сүмод барилдаж эхлэх нь ээ" хэмээсэн.
С.Лувсангомбо нь 2006 оны есдүгээр сарын 15-нд мэндэлжээ. Шэкорояама дэвжээнээс Тэнрошей нэртэйгээр дараа башёгоос барилдаж эхлэх аж. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд Монгол бөхчүүдийн урам зоргийг бадрааж, өнөөгийн амжилтад нь түүчээлсэн 68 дахь их аварга Асаршорюүгийн авга дүү нар ахынхаа дутууг гүйцээхээр сүмогийн дэвжээнд хөл тавьцгааж байна. Эхнээсээ тэд дээд цолонд хүрээд эхэлжээ. Удамт бөхчүүдийн залгамж тэд, улам олон түрүүлэх болтугай.
Л.Баяр
Сэтгэгдэл (5)