
Тэд анх Засгийн газарт орохдоо Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд АН, ИЗНН-тай нэг субьект болж орно гэж гэрээ байгуулсан байдаг. Гэхдээ орон нутгийн сонгуульд зарим газар МАХН дангаараа оролцож гэрээгээ биелүүлээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд ч заавал хамтарч оролцох тухай ярихгүй байгаад гайхах зүйлгүй. З.Баянсэлэнгэ гишүүний хэлснээр АН-ынхан сүүлийн үед хүч түрэмгийлэх болсон учраас МАХН-ын гишүүд дунд МАН-тай хүчээ нэгтгэх тухай яриа үүсч эхэлсэн гэнэ. Тэрбээр “Шударга ёс” эвслийн хувьд эе эвийг хичээж нэлээд явсан, хоёр талдаа ойлголцоод Н.Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлэлтээс гаргах болов уу гэж нэлээд харлаа, үргэлжилсээр л байна. Тэгэхээр энэ хэлмэгдүүлэлтийг зогсоохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо аль нэг улстөрийн хүчинтэй эвсэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй” гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хэнтэй хамтрах нь Н.Энхбаяраас шалтгаалж байгаа ч юм шиг. АН тэдэнтэй хамтрахын тулд Н.Энхбаярыг шоронгоос суга татаад гаргаад ирнэ гэж байхгүй ч МАХН-ын ноймер нэг шаардлага нь Н.Энхбаярын нөхцөл байдлыг өөрчлөх хүсэлт бололтой. Н.Энхбаяр ч эхлээд эрх баригчидтай учраа олох хэрэгтэй гэсэн чиглэлийг намынхандаа өгсөн байна. Тэрбээр хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд хэлэхдээ "АН-тайгаа сайн ярь. Нэгэнт гэрээ байгуулсан, гэрээний үүрэг юу билээ гэдгийг ярилц. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтрах асуудлаар эхлээд АН-тай ярь. Дараа нь МАН-тай ярьж болно" гэсэн аж. Тиймээс МАХН-ын сонголтоо хийж эхний ээлжинд АН-ынхантай Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцахаар болж. Хэрэв бүтэхгүй бол МАН-тай. МАН-ынхан өөрсдийг нь ийнхүү хоёрт эрэмбэлсэнд дургүй байгаа ч гацаанд орсон тул МАХН, АН-ын яриа бүтэх эсэхийг хүлээх хэрэгтэй болсон бололтой.
Ямартаа ч Н.Энхбаяр гэдэг улс төрч өөрөө парламентын ордонд байхгүй ч “Эхлээд АН, дараа нь МАН” гэж жагсааж дугаарлах том эрхтэй байна. Мах үнэд ороход иргэдийн гэдэс өлсдөг бол МАХН үнэд орохоор улс төрчдийн толгой өвдөх юм даа.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (19)