Дэлхийн улс орон бүр өөрийн улс орны нөхцөл байдалд тохируулан янз
бүрийн стандартуудыг ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр
4 төрлийн газрын тоон телевизийн стандартыг түгээмэл ашиглаж байгаа
билээ.
Дэлхийн улс орон бүр өөрийн улс орны нөхцөл байдалд тохируулан янз бүрийн стандартуудыг ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр 4 төрлийн газрын тоон телевизийн стандартыг түгээмэл ашиглаж байгаа билээ.
Үүнд:
• ATSC (AdvancedTelevision Systems Committee)
• ISDB-T (Integrated Services Digital BroadcastingTerrestrial)
• DVB-T (DigitalVideo BroadcastTerrestrial) – DVB-T2 (Digital Video Broadcast Terrestrial2)
• DTMB (DigitalTerrestrial Multimedia Broadcast)
Дээрх 4 төрлөөс дэлхийн улс орнууд аль нэгийг нь багцаар нь сонгон дангаар нь улсдаа нэвтрүүлэн ашигладаг ба ингэснээр улс орны эдийн засгийн хувьд ашигтай байлгаж чаддаг юм байна.
Харин манай улс “Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон систем рүү шилжүүлэхдээ DVB-T2 системийг сонгон нэвтрүүлэхээр “Засгийн газрын тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2014 оны долдугаар сарын 31-ны өдөр бүрэн ашиглалтанд оруулахаар болсон.
Аналог системийн дутагдалтай талууд:
Сигналийн алдагдал ихтэй (Шуугиан, харилцан нөлөөлөл)
Гэнэтийн нөлөөлөлд өртөх магадлал ихтэй (Шууд сигнал болон нөлөөлөгдсөн сигнал)
Зурвасын ашиглалт муу
Программ бүр нэг сувгийн зурвас ашигладаг
Давтамжийн цараа нь өргөн зурвас ашигладаг
Нэмэлт өгөгдөл оруулах боломжгүй
Хөдөлгөөнт хэрэглэгч хүлээн авах боломжгүй
Тоон системийн давуу талууд:
Улс орны хувьд давтамжийн ашиглалтын зурвас нэмэгдэнэ
Нэвтрүүлэгийн бүрхэлтийн хүрээ нэмэгдэнэ
Сувгийн гажилт муруйлтыг эсэргүүцэх систем сайтай, нөлөөлөлд бага өртдөг.
Нэмэлт өгөгдөл дамжуулах боломжтой
Программын сонголт харьцангуй их
Шахалт хийх гайхалтай боломжтой
Хөдөлгөөнт хэрэглэгч телевиз хүлээн авах боломжтой
Үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх боломжтой
Телевизийн төлбөрийн шинэ аргачлал нэвтрэх боломжтой
Нэг давтамжийн сүлжээ нэвтрүүлэх боломжтой
Хэрэглэгчдэд хүрэх ашиг тус:
- Программын сонголт сайтай /ижил давтамжийн зурвасаар маш олон программ хүлээн авна/
- Чанарын өндөр түвшний нэвтрүүлэг үзэх боломжтой
- Программын электрон зааварчилгаатай
- Нэмэлт мэдээ мэдээллүүдийг хүлээн авах боломжтой /гамшгийн үеийн мэдээлэл, урьдчилсан сэргийлэх, ачаалал/
- Үзэгчид хүсвэл программаа буцааж үзэх гээд олон боломжийг хэрэглэгчдэд давхар олгож байгаа юм.
Одоо бидний өргөн ашиглаж байгаа сүүлийн үеийн гэгдэх LCD, LED, Plasma ТВ-үүд нь дэвшилтэт тоон системийг шууд хүлээн авч ажиллах боломжгүй юм. Тоон системийг хүлээн авч ашиглахийн тулд түүнийг хүлээн авч ТВ-рүүгээ дамжуулах төхөөрөмжийг нэмэлтээр авах асуудал гарч байна.
Та бидний хэзээний танил PC mall сүлжээ дэлгүүр нь “Засгийн газрын тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжин анхны DVB-T2 (Digital Video Broadcast Terrestrial2) системийг шууд хүлээн авах боломжтой ELKO брэндийн LED ТВ-үүдээ оруулж ирэн худалдаанд гаргаад байна.
Энэхүү Elko брэндийн LED зурагт нь монгол цэстэй, цахилгаан зарцуулалт бага, хүний нүдэнд сөрөг нөлөө багатай, сүүлийн үеийн дижитал эх үүсвэрүүдийг бүрэн дэмжиж ажиллахаас эхлүүлээд олон давуу талыг өөртөө багтаасан юм.
Эрхэм хэрэглэгч та бүхэнд технологийн дэвшилтийг өөртөө агуулсан ELKO брэндийн LED ТВ-ийг худалдан авах боломжийг монгол орон даяар байрлах салбар дэлгүүрүүдээрээ зөвхөн PC mall-ийн хамт олон олгож байна.
Сэтгэгдэл (8)