Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зээлээ хугацаанд нь төлдөг, санхүүгийн сахилга баттай иргэд урьдчилгаа төлөхгүй ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Мөн бизнес эрхлэгчид ч барьцаа өгөхгүйгээр зээл авах боломжтой болно. Энэ тогтолцоо зээлийн хүүг бууруулна. Хар жагсаалт гэдэг санхүүгийн ялыг байхгүй болгоно. Мөн барьцаа хөрөнгө болон урьдчилгаа төлбөргүйгээр зээл авах боломжтой болно. Эцсийн дүнд банк санхүүгийн салбар хүртээмжтэй болж байгаа гэж ойлгож болно" гэв.