Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Анх 2003 оноос яригдаж, 2009 онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийх хэлэлцээр хийсэн. Олон жил гацсан төмөр замд холбогдсоноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын дараагаар олон боомт ашиглалтад орж, нээгдэнэ. Өнгөрсөн хугацаанд 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжийг алдсан. Өнөөдрийн УИХ-ын тогтоол бол чиглэл авах тогтоол. Үүний дараагаар хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийнэ" гэв.