АНУ-ын иргэн Диксон Хандшоу амьдралынхаа ихэнх хугацаанд өөрийгөө айлын ганц хүүхэд гэж боддог байжээ. Гэвч тэр олон жилийн өмнө үрчлэгдсэн гэдгээ мэдсэн аж. Өдгөө 75 настай тэрбээр Зул сарын баяраар төрсөн ах, дүүстэйгээ уулзсан байна.
Амралтын өдрүүдээр Хойд Каролинад амьдардаг Хандшоу Нью-Йоркийн Рочестер руу нисч, жинхэнэ гэр бүлийнхэнтэйгээ уулзан Зул сарын баяр тэмдэглэв. "Би амьдралынхаа туршид ах, дүүстэй байхыг мөрөөдсөн. Энэ бол миний зул сарын гайхамшиг боллоо" гэж тэр CNN-д ярьжээ.
Бямба гарагт Хандшоу энэ оны эхэн үеийг хүртэл мэддэггүй байсан 50 гаруй хамаатан садантайгаа уулзсан байна. Үеэл, тэдний хүүхдүүдийг оролцуулсан цугларалт өөрийн гэсэн хүүхэдгүй Хандшоугийн хувьд гэнэтийн бэлэг байлаа.
Тэрбээр "Би өөрийнхөө цус махны тасархай болсон хүмүүстэй уулзсандаа тулйын и баяртай байна. Энэ бол гайхамшиг. Би шинэ гэр бүлээсээ болзолгүйгээр хайрлахыг ойлголоо" гэжээ.
1949 онд Нью-Йоркийн Баффало хотод төрсөн Хандшоу гурван сартайдаа үрчлэгдэж, хүүхэд насаа аз жаргалтай өнгөрөөжээ. Түүнийг өргөж авсан эцэг, эх нь түүнийг өгөөмөр хайраар өсгөсөн хэмээжээ.
Л.Баяр