Швейцарын цанын холбооноос мягмар гарагт 26 настай Швейцарsн Олимпын сноубордын тамирчин Софи Хедигер цасан нурангид өртөж нас барсан тухай мэдээлэв. Холбоо түүний үхлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гэр бүлтэй нь тохиролцсоны дагуу нууцалж байгаа аж.
Швейцарын сноуборд кросс багийн тамирчин тэрбээр даваа гарагт Ароса уулын амралтын газрын орчимд нурангид дарагджээ.
Хэдигер 2022 онд Хятадад болсон Өвлийн Олимпод оролцож, 2023-24 оны улиралд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр медаль хүртсэн юм.
Л.Баяр