Даваа гаргийн орой Сирийн нийслэл Дамаск хотын зул сарын гацуур модыг үл мэдэгдэх этгээдүүд шатаасны дараа христийн шашинтнууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Мөн Хама хотын ойролцоох христийн шашинтнууд зонхилох Сукайлабия хотод олон нийтэд дэлгэсэн зул сарын гацуур модыг галдан шатааж буйг харуулсан видео цахим орчинд тараад байна. Хэрэв тэд гэмт этгээдийг олбол "шатаах болно" хэмээн заналхийллээ.
Сөрөг хүчний босогчид ерөнхийлөгч Башар аль-Асадыг түлхэн унагах кампанит ажлыг амжилттай явуулснаас хойш гурван долоо хоногийн дараа энэ хэрэг гарав. Сирийн Христэд итгэгчид одоо Ливан болон Палестины нутаг дэвсгэрт Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэж буй хүмүүстэй нэгджээ. Учир нь тэд бүс нутагт байх нь айдас төрүүлж байгаа тухайгаа хуваалцсан.
Нийслэл дэх эсэргүүцэгчид тус улсын Христэд итгэгчдийн хамгаалалтыг сайжруулахыг шаардан сүмүүд рүү жагссан байна. Исламист босогчид Сирийн хоёр дахь том хотыг дайран өнгөрч, эцэст нь харгис хэрцгий Асадын дэглэмийг түлхэн унагаж, дараагаар нь нийгмийн цөөнх гэгддэг Христийн шашинтнуудын сүм хийд, өмч хөрөнийг хамгаалахаа амласан юм.
Асадын үед Христэд итгэгчид баяр ёслолоо тэмдэглэж, зан үйлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг байсан ч бүх сиричуудын нэгэн адил үг хэлэх эрх чөлөө, улс төрийн үйл ажиллагаанд харгис хэрцгий хязгаарлалттай тулгарсан.
Л.Баяр