Энэ оны хамгийн сүүлчийн үндэсний бөхийн барилдаан, Үндэсний тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөө барилдаан энэ сарын 29-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно.
Тэгвэл дээрх барилдааны тасалбар дуусжээ.
Тус барилдаанд бүтэн жилийн амжилтаараа шалгарсан шилдэг 128 бөх барилддаг уламжлал тогтоод 13 жил өнгөрчээ. Уг барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий нар тус тус хоёр түрүүлж байлаа. Өнгөрсөн жил Улсын начин Д.Амарсайхан урамтай сайхан барилдаж түрүүлсэн юм.